
Сирийн байдал дэлхий нийтийг хоёр хэсэгт хуваахад хүргээд байна. Ираны шашны тэргүүн Али Хаменеи “Ойрхи Дорнод зэвсгийн агуулах сав шиг болоод байна. Барууны орнууд Сирийн хэрэгт хутгалдвал бүс нутгийг бүхэлд нь хямраана. Цаашид юу болохыг таашгүй” гэжээ.Өмнө нь ч мөн Ираны Батлан хамгаалахын сайд Барууныхан хутгалдвал бүс нутгийн тогтвортой байдал алдагдана гэж байв.
Харин Сирийн ерөнхийлөгч Башар Асад “арабын хувьсгал” Сирид яагаад таарахгүй талаар Оросын хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тэд /АНУ/ Ойрхи Дорнодод явуулж байгаа бодлого зөв гэдэгт ард түмэндээ болон дэлхий дахинд нотолж чадсангүй. Эндэх байдал Тунис, Египетийнхээс өөр. “Арабын хувьсгал” гэсэн зохиол таарахгүй. Тэд ямар ч дайныг хэзээ ч эхлүүлж чадна. Гэхдээ хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй байна. Тэдний сценар хяналтаас гарчихлаа. Тэдний яриад байгаа химийн зэвсгийн хувьд бид эхлээд олон улсын комисст хандсан. Алан хядагчдыг Алеппо руу хорт хийтэй пуужингаар харвахад ” гэжээ.
Сирийг өнөөдрийн байдлаар ОХУ дэмжиж зэвсэг нийлүүлж байгаа юм. Тиймээс ч Башар Асад Европын холбоо, АНУ-ын дарамт шахалтыг үл хайхран дэмжиж тусалж байгаад талархаж байгаагаа илэрхийлгээ. Хэрвээ Америк Сирид цохилт өгвөл дэмжиж байгаа Франц зэрэг орнууд эвсэл болж нөгөө талд нь Сирид зэвсэг нийлүүлж, Башар Асадыг дэмжиж байгаа ОХУ тэргүүнтэй лалын орнууд гарах нь тодорхой болоод байна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ