Б.Обама нулимс дуслуулан кино үзжээ

img

  Америкийн ерөнхийлөгч Барак Обама "Ордны ажилчин" (The Butler) киног үзээд уйлахгүй байж чадаагүй аж. Кинонд Цагаан  ордонд хэд хэдэн ерөнхийлөгчийн үед ажиллаж байсан хар арьст үйлчилгээний албаны ажилчны тухай гардаг юм. “Би кино үзээд уйллаа. Би зөвхөн Цагаан ордонд ажиллаж байсан хүмүүсийн тухай биш, Жим Кроугийн хуулиас болж авьяас чадвараа нээж чадаагүй олон хүний тухай бодож нулимс унагалаа” гэжээ.   Киног 1934-1952 онд найман ерөнхийлөгчийн үед Цагаан ордонд  ажилласан африк гаралтай Южин Алленны бодит түүхээс сэдэвлэн хийсэн юм. Гол дүрд жүжигчин Форест Уитакер, Опра Уинфри нар тоглосон байна. Жим Кроугийн хууль гэдэг нь арьс өнгөний үзлээр ялгаварлан гадуурхах талаар гарсан албан бус хуулийн нэр. Иргэний дайны дараа Америкт негрүүдийг боолчлолоос чөлөөлж Холбооны  засгийн газар хар арьстнуудын эрхийг хамгаалах арга хэмжээ авсан юм. Харин өмнөд мужууд хар арьстнуудын эрхийг хязгаарласан орон нутгийн хууль гаргасан билээ. Энэ хуулийг инээдмийн баатрын нэрээр “Жим Кроугийн хууль” гэж нэрлэж байв.  Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Aanhaa:
Sain uilsan bol yaamadaa, uilaval er ni sain gedegshde, micheel obamad mend hurgeerei,, tanai 2 ohin ch guumun mangardaa,
2013-08-29