Хар тамхины хэрэгт холбогдсон оюутнууд өнөөдөр шүүгдэнэ
Малайзад суралцдаг гурван монгол оюутан амьдарч байсан байрандаа мансууруулах бодис хадгалж байсан нь илэрч, хууль хяналтынханд саатуулагдсан билээ.
Тэгвэл тэдний шүүх хурал өнөөдөр болно. Шүүх хурал өнгөрсөн хоёрдугаар сараас хойш хэд хэдэн удаа товлогдсон ч тодорхой шалтгааны улмаас өнөөдрийг хүртэл хойшлоод байсан юм.
Хэрвээ тэдний гэм буруутай нь тогтоогдвол тус улсын хуулиар 10-20 жилийн хорих ялаар сонсох юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ