
Тэрбумтан Дмитрий Рыболовлев ээлжит томоохон наймаагаа хийлээ. Тэрбээр Холливудын жүжигчин Уилл Смитийн Хавайн арал дээрх байрыг 20 сая ам.доллараар худалдан авчээ. Тэрбумтан саяхан Нью-Йоркт 88 сая ам.доллараар пентхаус, Дональд Трампын Палм-Бич дэх эзэмшил газрыг 95 сая ам.доллараар авсан юм. Түүний эхнэр Елена Рыболовлева шүүхээр таван жил салах процесс үргэлжилж байгааг хэлээд нөхрийгөө “Согтуу усан цэрэг шиг мөнгөө үрж байна” гэжээ.
Есөн тэрбумаар хөрөнгө нь хэмжигддэг тэрбумтан “Хоёр охиныхоо ирээдүйн аюулгүйн байдлыг хангахын төлөө бүхнийг хийж байна. Би тэдний эрх ашгийн төлөө л хийж байна” хэмээн тайлбарлажээ.
Тэдний салах процесс 2008 оноос эхэлсэн ч ямар нэг шалтгаанаар хойшлуулсаар өдий хүрчээ. Елена Рыболовлевагийн хэлж буйгаар нөхөр нь “Уралкал” (63%), “Сильвинита”(25%)-ийн хувьцааг зарсны дараа Монакод 300 сая ам.долларын үнэтэй пентхаус худалдан авснаас гадна Киприйн банкинд хувь эзэмшдэг.“Монако” хөлбөмбөгийн клуб, Онассисын ач охины мэдэлд байсан хоёр арлыг Грект худалдан авсан байна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ