Орон нутагт газрын харилцаа, геодези, зурагзүйн чиглэлээр шалгалт хийж байна

img

  Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Монгол Улсын “Газрын тухай”, “Геодези, зураг зүйн тухай”, “Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай” хуулиудын холбогдох зүйл, заалтуудын хэрэгжилт орон нутагт ямар түвшинд байгааг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор шалгалт явуулж байна. Энэ удаагийн шалгалтаар Завхан, Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Геодези зураг зүйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шалгаж байгаа аж.   Шалгалтаар геодези, зурагзүйн улсын нэгдсэн сан бүрдүүлэх ажлын зохион байгуулалт, газар олголтын байдал, магадлан хэмжилтийг хэрхэн гүйцэтгэж байгаа зэргийг шалгасан бөгөөд багагүй зөрчил илэрчээ. Тухайлбал, Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөгүй, газрын хэвлийг ашиглах асуудал нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд суугдсан нь тодорхойгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд хамруулаагүйгээр газар эзэмших гэрчилгээ олгосон, газрын улсын бүртгэлийн мэдээллийн хуудас бөглөгдөөгүй, газар зохион байгуулалт, газрын кадастр, геодези зурагзүй болон барилгын зураг төслийн эх материалууд архивын нэгж үүсгэгдээгүй, мэргэжилтэнд хадгалагддаг зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Мөн дээрх аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтээр магадлан хэмжилт гүйцэтгэсэн, кадастрын зураглал гүйцэтгэхдээ геодезын хэмжилтийн баталгаажуулаагүй багаж ашигласан зэргээр холбогдох хууль, тогтоомжийн зүйл, заалтуудыг зөрчиж байсан тул хоёр аймагт магадлан хэмжилт хийхийг түр хугацаагаар зогсоогоод байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hasar:
has
2013-08-29