Монголын нэг өдөр
Ирэх есдүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Төв аймгийн Баяндэлгэр сумын Гүн Галуутайн байгалийн нөөц газарт “Монголын нэг өдөр” нүүдэлчдийн баяр болэо. Тус баярыг “Талын нүүдэлчид” эко бааз, Гүн-Галуут Нутгийн иргэдийн холбоо хамтран зохион байгуулах аж.
Баяраар монголын хосгүй нүүдэлчин соёлын өвийг хадгалан хойч үедээ өвлүүлэх, дэлхий дахинд түгээн таниулах зорилготой бөгөөд “Монголын нэг өдөр” нүүдэлчдийн баяраар нутгийн ардууд ёс заншлын мэдлэг, дуу хуур зэргээр баг болон өрсөлдөж, жуулчдын дунд гэрийн хана холбох, морь эмээллэх зэрэг сонирхолтой тэмцээнүүд болох юм байна.
Түүнчлэн нутгийн иргэд хурдан морио уралдуулж, хүчит бөхчүүд барилдан, мэргэн харваачид цэц мэргэнээ сорьж, морьтой сайхан хосын тэмцээнд нутгийн залуус монгол дээл хувцастайгаа оюун ухаанаараа өрсөлдөх аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ