Гадаадын хөрөнгө оруулагчдын амьдралыг “амттай” болгоно

img

 

Ийм нэртэй мэдээлэл “MetalTorg.Ru” сайтад тавигдсан байна. Уг мэдээлэлд “Монголын засгийн эрх баригчид жилийн өмнө баталсан стратегийн орд газарт гадаадын хөрөнгө оруулагчдыг хязгаарлах  (тэр дундаа уул уурхайн салбарт)  хуульд өөрчлөлт оруулах тухай Dow Jones мэдээлжээ. Тус улсын парламент хуульд оруулах өөрчлөлтийг ирэх 12 дугаар сард хэлэлцэх аж.

1

“Бид гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг өөрчилж хөрөнгө оруулагч, гадаад дотоодын иргэдийн тэгш байдлыг хангах хууль эрхзүйн байдлыг хангана” гэж Уул уурхайн яамны стратеги, төлөвлөлтийн газрын захирал Ч.Отгочулуу мэдэгдсэн байна.

1

Өнгөрсөн жилийн тавдугаар сард баталсан хуульд гадаадын хөрөнгө оруулагчид  (уул уурхай, банк, харилцаа холбооны салбарт)  стратегийн орд газрын 33-аас дээш хувийг Монголын тал эзэмших ёстой байсан юм.

1

Дээрх хуульд гадаадын хөрөнгө оруулагчдын хүсэлтийг судлах, хүлээн авах Австралийн гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалтын газартай адил тусгай байгууллага бий болгоно гэж ноён Ч.Отгочулуу хэлжээ” хэмээсэн байна.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

МӨНДӨЛ:
хууль гаргаад л нөгөөдүүл нь даллуур харсан мөндөл шиг гозойгоод ирнэ гэж бодож байгаа байх л даа хөөрхийс
2013-08-29
ТАТА:
Өөрчлөх яах вэ... Хуулиа өөрчилчихлөө гээд учир зүггүй ороод ирэх нь юу л бол... Хамгийн гол нь тогтвортой байхад л байгаа юм... Би хөрөнгөө байршуулчихвал өнөөдөр үйлчилж байгаа хуулиар нь хүсвэл 10 жил, 20 жил ажиллаж болох юм байна гэсэн баталгаа л хэрэгтэй байдаг юм... АН-ынхан ер нь аливаа ШИЙДВЭР ӨНГӨРСӨНД ЭРГЭЖ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ гэсэн АЛТАН ДҮРЭМ-ийг ОГТ МЭДДЭГГҮЙ юм шиг байна... Энэ дүрэм мөрдөгдөж хэвштэл, ар нуруу руу хутга шаадаг хулгайч шүү гэсэн хар арилтал, алдагдсан итгэл дахин сэргэтэл их л цаг хугацаа шаардагдана даа... Уул уурхайн сайд, эсэргүү нараа өөрчлөхгүй бол ЭРГЭЛЗЭЭ ҮРГЭЛЖИЛСЭЭР л байх болно.
2013-08-29