Банчин Ойбүрүл Ринбүчи Монголчуудаас тусламж хүслээ

img

Банчин Ойбүрүл Ринбүчи нь Дээрхийн гэгээнтэн Далай ламын дэмжлэгээр 2001 онд манай улсад “Асрал төв” ТББ-ыг байгуулжээ. Тус төвийн удирдлагууд болон сургалтын ажилчид өнөөдөр үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хийж, Монголчуудаас дэмжлэг хүслээ.

Энэхүү байгууллага нь ажлын байр нэмэгдүүлэх, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн боловсрол болон ур чадвар олгох сургалт явуулах, хоригдож байгаа хүмүүсийг эргэн нийгэмшүүлэх зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

2005 оноос Made In Mongolia буюу MИM төслийг хэрэгжүүлж 300 гаруй эмэгтэйчүүдийг эсгий урлалын сургалтад хамруулжээ. Одоогийн байдлаар Дундговь аймгийн Өндөршил суманд 10 гаруй, Өвөрхангай аймгийн Хархорин суманд 20 орчим эмэгтэйг эсгийгээр төрөл бүрийн гутал хувцас урлаж байгаа аж. Тэдний хийсэн бүтээгдэхүүнийг Монголд болон Ирланд руу гаргаж борлуулдаг бөгөөд нэг хос шаахайг 18 еврогоор худалддаг аж. Үүнээс гадна Өндөршил суманд 60 гаруй сая төгрөгөөр ундны цэвэр усны гүний худаг гаргаж өгсөн, Зайсангийн хүүхдийн хорих болон Эмэгтэйчүүдийн чанга дэглэмтэй хорих ангийн хүмүүжигчдэд сэтгэл зүйн сургалт явуулдаг гэх мэт ажлуудыг хийж,  7000 гаруй Монголчуудад тусалсан байна.

Харин Европт эдийн засгийн хямрал үүсэн цагаас эхлэн Барууны орноос ирэх санхүүгийн дэмжлэг эрс багасч байгаа болохоор цаашдын үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд энэ удаа Монголчуудаас дэмжлэг хүсч байгаагаа Банчин Ойбүрүл Ринбүчи хэллээ. Хандивлагчдад мэдээлэл өгөх үйл ажиллагаа ирэх сарын 04-нд Blue Sky зочид буудалд болох гэнэ.

Б.Будхүү     

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bаjа:
ажилын бус цагаар буюу амралтын өдөр хийвэл очиж сонирхмоор бна
2013-08-30
urialtsgaaya:
ene talaar tomchuud ruu bayachuudad handan jirgetsgeeye
2013-08-29
Amar:
Banchin Renbuchi uneheer mundag hun.
2013-08-29
dfsafas:
yostoi zuv uils bainaaaa.. Odoo manai heden bayachuud joohon demjeed ugvul sain baina daaa
2013-08-29