“Бид бүгдийг чадна” үзэсгэлэн худалдаа болж байна

Үүний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчилах, зах зээлд гарц олж өгөх, төрийн байгууллагын зүгээс дэмжин хамтран ажиллаж урам зориг өгөх зорилгоор нийслэлийн Хөдөлмөрийн газраас “Бид бүгдийг чадна” үзэсгэлэн худалдааг 5 дахь жилдээ зохион байгуулж байна.
Үзэсгэлэн худалдаанд 6 дүүргийн 50 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүтээлээрээ оролцож байгаа бөгөөд тэд эсгий урлал, арьс ширэн урлал, сүү цагаан идээ, шүрэн урлал зэрэг гар урлалын бүтээлээ олон нийтэд дэлгэж байгаа юм
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ