Алек Болдуин гэрэл зурагчидтай “муудалцав”

img

Папарациудад үнэн голоосоо дургүй Холливудын жүжигчдийн нэг Алек Болдуин гэрэл зурагчинтай  дахин сөргөлцөөд авчээ. Тэрбээр залуухан эхнэртэйгээ Нью-Йоркийн гудамжаар  хамт явж байхад зургийг нь авах гэж оролдсон зурагчинг  түлхсэн гэнэ. Эхнэр нь гэрэл зурагчнаас зугтан дэлгүүр рүү ороход Болдуин түлхэж авсан ч мөнөөх эр мөн хариуг нь өгч түлхэн цагдаа дуудахад хүрчээ. Цагдаа ирсний дараа хоёр тал нэг нэгэндээ гомдолгүй хэмээн салсан байна.

.

Саяхан Алек Болдуины 29 настай эхнэр түүнд охин төрүүлсэн юм. Жүжигчин 2012 онд New York Daily News сонины зурагчинг цохиж авсан бөгөөд энэ явдлаас хагас жилийн өмнө CBS телевизийн зураглаачтай муудалцаад байв.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ