Цагаан идээгээр далдлан их хэмжээний тарваганы мах тээвэрлэж явжээ

img

 

Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/694 тоот “Хүн, малын гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” захирамж гарсан.

Үүний хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын Хүнс, Хөдөө аж ахуй, Үйлдвэрлэл, үйлчилгээний хяналтын хэлтсийн  мал, амьтан хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагч нар авто тээврийн шалган бүртгэх товчоогоор нэвтэрч байгаа автомашинуудад шалгалт хийж байгаа.

Шалгалтаар үеэр хэд хэдэн зөрчил илэрчээ. Тухайлбал,  Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэн М нь УНХ 12-12 микроавтобусаар 5 ширхэг тарваганы арьстай нь хөлдөөсөн мах авч орохыг завдсан байна. Мөн  УНТ 82-90 ПАЗ автобусаар зорчиж явсан зорчигч Өвөрхангай аймгийн Нарийнтээлээс хүнээс худалдаж авсан хэмээн 1 ширхэг тарваганы чанасан мах авч орохыг завдсан байна. Түүнчлэн өнгөрсөн ням гаригт Архангай аймгийн Чулуут сумаас нэгэн зорчигч микро автобусанд их хэмжээний тарваганы мах нууцаар тээвэрлэснийг Замын Цагдаагийн постон дээр саатуулсан байна. Тарваганы махыг эвдэн 70 литрийн  саванд цагаан идээгээр далдлан бэлтгэжээ. Тус махыг Аймгийн Мэргэжлийн Хяналтын Газрын Байгаль орчны албанд хүргүүлж шинжилгээ хийлгэх аж.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Tarvaga:
Hulgaigaar agnah tarvaga uldsen yum uu? Arai ch dee
2013-08-30