Ингэний фермтэй болно

img

Дорноговь аймгийн Сайхандулаан суманд ингэний ферм байгуулахаар болжээ. Тодруулбал, тус сум нь тэмээний тоо толгойгоороо аймагтаа тэргүүлдэг учир сумын ИТХ-аар дээрх шийдвэрийг гаргаж, ферм байгуулах газар олгожээ.

Уг фермийг байгуулахын тулд орон нутгийн төсвөөс 70 сая төгрөг гаргаж, худаг барьж, эрчим хүч татах ажлыг эхлүүлжээ.

Ингэний ферм Сайхандулаан сумын төвөөс зүүн урагш 70 гаруй км, аймгийн төвөөс баруун тийш 30 км газарт төвлөрүүлэхээр болсон байна.

Мөн тус фермийн ойр орчимд адууны зүчээ, хонь, үхрийн хариулга эрхлэхгүй тусгаарлах юм байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ