Захирлууд чуулна

img

Захирлуудын дээд хэмжээний чуулга уулзалт ирэх сарын 25-нд Төрийн ордонд болно. “Сeo summit-2013” гэх уг чуулга уулзалтыг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулах бөгөөд бүртгэлийг есдүгээр сарын 2-ноос эхлүүлэх юм байна.

Чуулга уулзалтад хувийн хэвшлийн сектор улсад татвар төлдөг албан байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага, захирлууд оролцох боломжтой бөгөөд ажлын байр бий болгох, нийгмийн даатгалын санд орлого бүрдүүлэх, иргэдийн ирээдүйн баталгааг хангах, олон улстай хамтын ажиллагааг сайжруулах зэрэг асуудлыг хэлэлцэх аж. Түүнчлэн, бизнесийн салбарт тулгамдаж буй асуудал, амжилт, ололт, алдаа дутагдлыг хэлэлцэн, бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хамтран ажиллах талаар хэлэлцүүлэг өрнөх юм байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ