Банкуудад 59 сая юань нийлүүлэв

img

Монголбанк өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудаас ам.доллар, юань худалдан авахаар ирүүлсэн саналыг үндэслэн 59 сая юань нийлүүлжээ. Монголбанк энэ удаагийн арилжаагаар юанийг 263 төгрөгийн хаалтын ханштайгаар арилжааны банкуудад худалдсан байна. Мөн банкууд 48 сая ам.долларыг своп хэлцлээр худалдан авах санал ирүүлсэнийг Монголбанк 100 хувь биелүүлжээ.

Гадаад валютын дуудлага худалдааг Монголбанк валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор зохион байгуулдаг байна.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ