“Авто хяналт” ХХК-ийн газрыг дуудлага худалдаанд оруулах санал гаргав

img

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр болж, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, хүй долоон худагт газар эзэмшүүлэх асуудал болон өвөлжилтийн бэлтгэлийн талаар ярилцлаа.

6

Хурлын эхэнд газрын гэрчилгээг хүчингүй болгох асуудлыг хэлэлцсэн бөгөөд газар олгохдоо эзэмшигчтэй нь заавал гэрээ байгуулах ёстой. Гэрээг зөрчсөн тохиолдолд өмчлөх эрхийг шууд цуцлах юм байна. Тухайлбал, БЗД-ийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3586 м.кв талбайтай газрыг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 778 дугаар тогтоолын дагуу “Авто хяналт” ХХК-д үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлжээ. Энэ нь одоогийн журмын хашаа юм. Гэтэл тус компани нь газрын тухай хууль болон, гэрээгээ зөрчсөн учир эзэмшиж буй 3586 м.кв газар эзэмших эрхийг Замын цагдаагийн хэлтэст өгч, шинээр журамжуулах саналтай байгаа аж. Харин удирдлагын зөвлөлийн гишүүд “Тус газар нь хотын А бүсэд байрлалтай, ойр орчимд нь орон сууцны хорооллууд байдаг учир дуудлага худалдаанд оруулан, орон сууцны хороолол барьж, ашиглах санал дэвшүүллээ.

Б.Будхүү

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

buba:
soyoltoi deerem xaxaxa
2013-08-30