Монгол, Оросын ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалт болов

img

  Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нар өнөөдөр Улаанбаатар хотноо хоёр улсын Гадаад харилцааны Яам хоорондын зөвлөлдөх уулзалт хийв. Зөвлөлдөх уулзалтын үеэр хоёр орны хоорондын улс төр, эдийн засгийн харилцаа хамтын ажиллагааны тодорхой асуудлуудаар санал солилцлоо.   Энэ үеэр, манай хоёр орны улс төр, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт зохих хэмжээнд байгаа. Гэвч үүнд сэтгэл ханалгүй цаашид бидэнд байгаа бүхий л боломж,  бололцоогоо ашиглан харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх ёстой. Бид хоёр ард түмнийхээ эрх ашигт нийцсэн харилцан ашигтай стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх болно хэмээн талууд тэмдэглэв. Зөвлөлгөөний дараа Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нар хоёр улсын “Гадаад Яам хоорондын 2013-2014 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө”-нд гарын үсэг зурлаа хэмээн ГХЯ-наас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ИРГЭН:
Orsiin medliin geh bairnuudiin asuudal yu bolson be yamar shatand yavna ve? Nasaaraa ulsad ajillaad huvichilj ogson oron suutsnuud odoo hurtel shiidegdehgui huleej diilelgui zarim ni nasan ood bolj bna. Huleeseer huleeseer.
2013-08-29
иргэн:
Энэ үеэр, манай хоёр орны улс төр, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт зохих хэмжээнд байгаа. Энэ нь бид зохих хэмжээнд шулуулж байгаа гэсэн үг үү? Гадаад худалдааны алдагдал оростой ямар байгаа вэ?? Яагаад манай ноосон бүтээгдэхүүн, бусад бараа бүтээгдэхүүнийг орох өөрийн зах зээлд оруулахаас дургүйцээд байгаа вэ.
2013-08-29
Huh mongol:
Orosuudyn door hevtej haritsaagaa urgeljluuleh gej bgaa bol tiim yum bgui shuu!!! Tiim haritsaa Mongold hereggui!!!
2013-08-29