Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг танилцууллаа

6
Үүнээс гадна хагас дутуу халаалттайгаар өвөл хаврын сарын дуусгадаг, нийслэлийн есөн бүсийг онцолж, цаашид авах арга хэмжээ, боломжийг таницууллаа. Нэгдүгээрт нь БЗД-ийн 16 хорооны орон сууцны хороолол орох бөгөөд 50 сая төгрөг зарцуулан тэдгээрийн ЦТП-ийн бойлерийг солиход л асуудал шийдэгдэх аж. Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн сурагчид өвлийн улиралд ангидаа 10 хэмийн дулаанд суудаг. Харин үүнийг өөрчлөхөд 80 сая төгрөгөөр дулааны шугамын холболтыг солиход болох бөгөөд зураг төсөв нь бэлэн байгаа гэнэ. Үүнээс гадна СХД-ийн Жаргалант тосгоны бүх албан байгууллага болон байрны дулааны шугам сүлжээг солиход 57,9 сая, Налайх дүүргийн орон сууцны хорооллын доторхи хуучирч муудсан дулааны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэхэд 34,6 сая төгрөг шаардлагатай зэргээр газар тус бүрийн судалгааг гаргасан байна.
Мөн СЭЗДС-ийн хойд талд баригдсан ашиглалтад ороод нэг жил гаруй болж байгаа дөрвөн барилгын дулааны шугам сүлжээг шинэчлэх санал гаргасан.
6
Боловсролын байгууллагууд өвөжилтөд бэлэн
6
Нийслэлийн боловсролын байгууллагуудын хувьд өвөлжилтын бэлтгэл ажлын бүрэн хангажээ. Нийт 31 сургууль, 22 цэцэрлэгт сантехник болон барилгын засвар ажил хийхээр 3,6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр ажлаа гүйцэтгэж дууссан байна.
Харин алслагдсан дүүрэг болох Багахангай дүүргийн өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай байгаа бол Налайх дүүрэгт 43 ажил төлөвлөснөөс 13 нь бүрэн хийгджээ. Багануур дүүргийн ажил 75 хувьтай, дулааны ажил удаашралтай байгаа учир халаалт ирэх сарын 15-наас хойш очих гэнэ. Нийслэлийн түүхий нүүрсний ихэнх хэсгийг хангадаг томоохон салбар болох “Багануур” ХХК 88 ажил төлөвлөн гүйцэтгэж байгаа. Гэтэл санхүүжилтгүй болж өвөлжилтийн бэлтгэл ажил саатжээ. Тус компани ажлаа үргэлжлүүлэхийн тулд ирэх сарын 05-наас ЗГ-аас 4,5 хувийн хүүтэй 18,5 тэрбум төгрөг зээлж ажлаа үргэлжлүүлэхээр болжээ.
6
Агаарын бохирдлыг бууруулахын тулд иргэдэд цахилгааны хөнгөлөлт үзүүлнэ
6
Ирэх өвөл агаарын бохирдлыг бууруулахаар хэрэгжүүлж буй ажлын тусад нь танилцуулсан. Нийт долоон арга хэмжээгээр нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэхээр болжээ. Эрчим хүчний хэмнэлттэй зуухыг 45 мянган өрхөд тараах бөгөөд ирэх сарын 15-аас 10 дугаар сарын 31-ээс өмнө уг ажлыг дуусгах юм байна. Монгол, Туркт үйлдвэрлэсэн 491 мянган төгрөгийн үнэтэй дөрвөн төрлийн зуухыг 29 мянгаар иргэддээ худалдаалах юм байна. Тус зуух нь нүүрсний хэрэглээг 16 хувь хэмнэж, агаарт хаягдах жижиг ширхэгт тоосонцорыг 98 хувь, хүхрийн давхар ислийг 50 хувиар бууруулдаг аж.
Боловсруулсан түлшээр хангах асуудал хүндрэлтэй байгаа бөгөөд 37 тн хэрэгтэйгээс одоогийн байдлаар долоон тн-ыг нь авахаар гэрээ хийжээ. Үүнээс гадна авто тээврийн хэрэгслээс ялгарах бохирдлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, цахилгаан халаагуур ашиглах, хийн түлшээр халаалтыг шийдвэрлэх болон иргэдэд цахилгааны хөнгөлөлт үзүүлэх гэх ажлыг хийж байгаа юм.
6
Б.Будхүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ