Хөтөлийн ”Цемент, шохой” ХК-ийн гүйцэтгэх захирал А.Шоовдор хулгайн хэргээр хоригдож байна

img

 

Хөтөлийн "Цемент, шохой” ХК-ийн гүйцэтгэх захирал А.Шоовдор хулгайн хэргээр хоригдож буй юм байна. Мөн тус компанийн Үйлдвэр эрхэлсэн захирал Б.Баатаржав, дэд захирал Д.Валяхүү нарыг сулласан гэх мэдээлэл гарч байсан ч тэд хоригдож байгаа аж.

6

Энэ сарын 19-ны өдөр Хөтөлийн "Цемент, шохой"-н үйлдвэрийн гүйцэтгэх захирал А.Шоовдорыг гэргийтэй нь, тус компанийн Үйлдвэр эрхэлсэн захирал Б.Баатаржав, дэд захирал Д.Валяхүү нарыг баривчлан Дархан-Уул аймгийн Дархан сумын IV багийн нутаг дэвсгэрт орших хорих 445-р ангид саатуулаад байсан юм. Үүнээс хэд хоногийн дараа Б.Баатаржав, Д.Валяхүү нарыг байцааж дуусаад сулласан гэх мэдээлэл гарч байсан ч тэднийг суллаагүй байгаа юм байна. Харин үйлдвэрийн гүйцэтгэх захирал А.Шоовдорыг Төв аймгийн цагдан хорих төв рүү шилжүүлэн шалгаж байгаа аж.

6

Хөтөлийн "Цемент, шохой” ХК-ийн  захиралуудын шалгагдах болсон гол шалтгаан нь тендер сонгон шалгаруулалт болон, авлига, хулгайн хэрэгтэй холбоотой гэх мэдээллийг эх сурвалж өглөө.

Яг одоогоор ямар тендер будлиантуулан хэдэн төгрөг завшсан нь тодорхой бус байна. Харин авлигын тухайд ажилчиддаа сар бүр 1 сая төгрөг өгдөг байсан нь хууль бус үйлдлээ хаацайлан хамгаалахын тулд ажилчиддаа авлига өгсөн хэрэг болон буруутгагдаж байгаа

Тус компанийн гүйцэтгэх захирал А.Шоовдор нь дээрх хэргүүдтэй холбоотой төдийгүй хулгайн хэргээр давхар шалгагдаж байгаа аж. Тодорхой хэлбэл уулын кабель хулгайлан зарж чамгүй их ашиг олдог байсан гэх мэдээлэл байна.

5

Тэр ч бүү хэл А.Шоовдор нь тус компанийн гүйцэтгэх захиралын суудалд суумагцаа өөрийн гэсэн хүмүүсээ үйлдвэрийн томоохон албан тушаалд томилж эхэлжээ. Түүнтэй хамт баривчлагдан шалгагдаж байгаа Үйлдвэр эрхэлсэн захирал Б.Баатаржав, дэд захирал Д.Валяхүү нар түүний татаасны хүмүүс. Тэднээс гадна тус үйлдвэрийн ерөнхий нягтлан бодогч н.Наранчимэг, Ц.Зоригт нарын хүмүүс ч тушаал дэвшсэн төдийгүй аав хүү хоёрын нийлэн байгуулсан компани нь  Хөтөлийн "Цемент, шохой” ХК-ийн хөрөнгө мөнгөөс чамгүй “саадаг” байжээ.

6

Хөтөлийн "Цемент, шохой” ХК гэх саалийн үнээг тэд хэрхэн ашиглав

6

Сая сая төгрөгөөр ажилчдаа авлигаддаг Асарваань овогтой Шоовдор гэгч хэн байв?

Их уурхайд эзэн сууж арабын шейх шиг аашилдаг А.Шоовдор нь өдгөө 55 настай. Уг гарал нь Завхан аймгийн Завханмандал сум.  Тэрбээр аймгийнхаа I арван жилийн сургуулийг дүүргэж, 1982 онд Политехникийн дээд сургуулийг төгссөн тэрбээр 1982-1983 онд Хөвсгөл аймаг Могойн голын уурхайн инженерээр ажиллаж байхдаа цэрэгт татагдаж 1983-1985 онд цэргийн албаа хаагаад 1985-1987 онд Хөтөлийн цемент шохойн комбинатад тэсэлгээний инженерээр ажилд орсон нь түүнийг өнөөдрийн өндөрлөгт хүргэжээ. Тодруулан өгүүлбэл 1987-1989 онд Хөтөлийн цемент шохойн комбинатад уулын цехийн орлогч дарга,1989-1993 онд Хөтөлийн цемент шохойн комбинатад уулын цехийн дарга, 1993-1999 онд Хөтөлийн "Цемент Шохой" ХК-д уул тээврийн цехийн дарга, 1999-2000 онд Хөтөлийн "Цемент Шохой" ХК-д худалдаа хангамж эрхэлсэн захирал, 2000-2004 онд "Хөтөлговь" ХХК-д дэд захирал, 2004 оноос хойш өдийг хүртэл Хөтөлийн "Цемент Шохой" ХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан аж. Үүнийхээ хажуугаар улстөрд хөл тавьж 1996 оноос хойш Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ИТХ-ын төлөөлөгч, 2008 оноос Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байжээ.

6

Түүний хэтэвчийг зузаалсан №1 бизнес нь уулын кабель хулгайлан зарах ажил байсныг эх сурвалж мэдээлсэн. Үүнийхээ хажуугаар үйлдвэрийн гүйцэтгэх захиралаар томилогдсоноо ашиглан өөрийн гэсэн хүмүүсээ албаны захиралаар томилсон нь өөрийгөө хамгаалуулах, сул орлого олох аятай таатай нөхцөл болжээ. Ажилчдынхаа утасны төлбөрийг цалин дээрээс нь суутгадаг ч утасны төлбөр нь ордоггүй, нийгмийн даатгалын төлбөр төлөгдөггүй гэх олон асуудал далд байдаг аж.

6

Үйлдвэр эрхэлсэн дэд захирал Д.Валяхүү

6

Уулын инженерийн ажил эрхэлдэг байсан тэрбээр А.Шоовдорын татаасаар үйлдвэр эрхэлсэн дэд захирлын суудалд тухалж чаджээ. Тэрбээр эл албан тушаалд очсоноосоо хойш бэлжиж хувийн хүнсний дэлгүүрээ нээсэн аж. Энэ нь Хөтөл хотхоны 16 дугаар байрны нэг давхарт байрлах "Хөтөл Номин" хэмээх хүнсний дэлгүүр юм.

6

Ахмад ажилчин Цоодол түүний хүү Ц.Зоригт нар  "Цемент Шохой" ХК-д молигодож ашиг болдог уу?

Дээрх эрхэмүүдээс гадна "Цемент, шохой"-н үйлдвэрт 30 гаруй жил ажиллаж байгаа ахмад ажилчдын нэг болох Цоодол гэгч эрхэм сайн мэдээ дуулгасангүй. Бас л луйврын хэрэг хийсэн нэгэн бололтой. Түүний хүү Ц.Зоригт нь тус үйлдвэрийг түшиглэн боссон "Занар" ХХК-ийн захиралаар ажилладаг аж. “Занар” ХХК-ийг анх керамзитын үйлдвэр хэмээн нээж байсан ч өдгөө "Цемент, шохой"-н үйлдвэрт занар нийлүүлдэг байна.

6

Гэхдээ нотой ноцтой болоод байгаа асуудал нь тус үйлдвэрт занар нийлүүлдэг эсэх нь эргэлзээтэй аж. Учир нь “Занар” ХХК шохойн чулууг бага зэрэг шатааж, өнгө оруулаад занар хэмээн шахдаг байж болзошгүй гэдгийг эх сурвалж хэлж байна. Энэ мэтээр Хөтөлийн “Цемент, шохой" ХК-ийн захиралуудын булхай эхнээсээ илэрч эхэллээ. Энэ талаар бид шинэ мэдээлэл байнга хүргэж байх болно.

6

Х.Амгалан

Эх сурвалж: Zindaa.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ажилчин:
олон хүнийг шалгах хэрэгтэй гэнэт баяжсан дулааны Гантөмөрыг шалгах хэрэгтэй
2013-09-06
Цоодол:
Харин арай их идсэнээ одоо л ойлгож байна
2013-09-04
гавьяат цоодол:
би жаахан юм идсэн шоовдороо хэрэггүй баригданаа гээд байхад одоо яанаа хөтөлийнхээ иргэдийг сэвтүүлчихлээ
2013-08-31
иргэн:
ШҮҮХЭЭР ТОГТООГООГҮЙ БАЙХАД ИРГЭНЭЭ ГЭМ БУРУУТАЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ҮНДСЭН ХУУЛИЙН ҮНЭТ ЗААЛТ БИЙ ДЭЭ. ОДОО СЭТГҮҮЛЧ ГЭХ ХҮМҮҮС ЗАХИАЛГААР ХҮНИЙГ ЯЛАА АЛЖ БАЙГАА ЮМ ШИГ ДОРОМЖИЛЖ НЭР ТӨРИЙГ ГУТААДАГ БОЛЖ. ГЭМ БУРУУТАЙ БОЛ ШҮҮХЭЭС ЯЛ ЗЭМЭЭ АВЧ Л ТААРНА Ш ДЭЭ. МОНГОЛ ХҮНИЙ НЭР ТӨРИЙН ҮНЭЛГЭЭГ ӨНДӨРЖҮҮЛЭХ ЦАГ БОЛЖЭЭ.
2013-08-30
jargal:
ene uildvert bas yum hiisen huni huvid timl bh uls oron hugjuud tsementi erelt usuud ashigtai ajillah bolsn ter bol unen hulgai bol uur asuudal shude barimt ni bga bolool horison bga hamrtagch hulgaich nar ni umuuruh hereggui avaagui bol shuuheer notlogdool garaad irne hulee hulgaich naraa uhehnee!
2013-08-30
ZOCHIN:
UULIIN CABLE HULGAILDAG BSN GENE UU. UULAND CABLE URGAADF BDG HEREG UU. EROOSOO OILGOSONGUI. BICHIJ BGAA YUMAA TODORHOI BICHIJ BAI MALAA
2013-08-30
nadia:
er ni ilerhii hulgaich nar shude bugdl medej bga buur ulaan tsaam tsagaandaa garsn gej helj bolhoor shoovdor tuuni avgai tsoodol narin biznes bol ter huvin zanarin uildver geed bga ni arai denduu bsndaa gehdee unen zuv shalgagdh yum bol tsoodol shoovdor narin humuus yal avah ni gartsaaguie munguur tsodood garaad irnedee harjil bgarai ilerhi hereg shude!
2013-08-30
Shoovdor:
Idsen eruu huvhairch iduulsen but urganaa gej
2013-08-30
bmxxx:
AMGALAN guai uuliin kabel gej yag yuu baidgiig medex uu erxem ta yag unen zov medeelel bichij b a gej bodoj bgaa bol utasniixaa dugaariig bichne uu
2013-08-30
fgfgfhghggh:
УУЛЫН КАБЕЛЬ ГЭЖ ЮУ ВЭ
2013-08-30
zochin:
shoovdoriin khuu enkhtaivan gej ikh zantai ym bdag ulsiin khurungu khulgai khiij bayajsan bolood tiim baij dee khuurkhii
2013-08-30
shoo:
Shoodoriin hurgen monh erdeniig shalgah heregtei
2013-08-29
Зочин:
Би энэ сайтуудад гарсан мэдээ мэдээлэлийг их шимтэн уншиж сэтгүүлчдийг яаж ийм сайхан мэдээлэл цуглуулдаг байнаа гээд л сэтгүүлчидийн авъяасыг бишрэн тэднээс илүү үнэн шинэ сонирхолтой мэдээ мэдээллийг цаг тутамд хүсэн хүлээдэг байлаа гэтэл энэ мэдээллийг хархад үнэнийг гуйвуулсан хэн нэгэн хүний ой гутмаар худал үг өгүүлбэрээр дүүрсэн байна. Эдгээр хүмүүс энэ сэтгүүлчийн хэлсэн шиг тийм өөдгүй хүмүүс биш харин 2000-2004 онд энэ үйлдвэрийг удирдаж байсан Довдондорж, Наваандорж, Хатран, Энхтуяа гэсэн этгээдүүд 4хөн жилд үйлдвэрийг 12тэрбум төгрөгний өрөнд унагаж дампууруулж өөрсөдөө одоо хагартлаа баяжаад явсаныг яагаад шалгахгүй байгааг гайхаж байна. Тэр их дампуурсан үйлдвэрийг хүлээж аваад 5жил дараалан монголын ТОП үйлдвэрээр тасралтгүй шалгарч байгааг харалдаа. Үйлдвэрийн ажилчид төдийгүй хөтөлийн 11000 гаруй ард иргэдийн амьдрал эрс дээшилсэн байгааг бас харцагаа. Энэ үйлдвэрийн түүхэнд ийм хүн рүүгээ чиглэсэн бодлоготой удирдлагууд нэгч байсангүй шүү Ноён Х.Амгалан сэтгүүлчээ! Мөрдөн байцаалт эхлээч үгүй байхад ингэж худал мээлэл цацахаа боль!
2013-08-29
Zocnin:
Ene bichsen unen bol durakuudiig bolgood uguuch
2013-08-29
bmxxx:
AMGLAN geed shoovdor dargiin tuxai bicheed baigaa ene noxor yamar xunii gar xol bolood zaxialgaar sensaats laad baigaa yum be balyaxuug uildveriin eronxii injener baixad baaziin darga baisan xun medexgui baij yagaad xudlaa yum bicheed baigaa yum shorond baigaa yum chini yaasan ch yaadgii gej bodood baigaa yum uu setguulch uxaantai yum bol unen zov barimttai yum bicheerei
2013-08-29
SHUURHAI:
SUULIIN YED ENE SONINGUUD IH MUUHAI HUNII MUUD DURLASAN HUUHNUUDIIN BICHSEN HOV JIVIIN MEDEEGEER DUURDEG BOLLOO...TERIIG BARILAA HORILOO, HORIOGUI BN, BATLAN DAALTAD GARGALAA, SEJIGTNEER TATLAA..EREN SURVALJIJL BN, HUDLAA GENEE...GEEED L EUSUN SHIDIIN HUDLAA MEDEEGEEER DUUREN. TSAGDAAGIIN HEDEN SAGSUU BANDI NARAAS NEG UG HALIT MULT SONSOOD UTGA UCHIRGUI NOTLOGDOOGUI BATALGAAGUI MEDEE GEGCHEE NIITELJ HUNII NER TUR ZEVTUULEH, GUTAAH YAVDAL EH ZAHAA ALDLAA.UUNIIGEE HEZEE BOLIH YUM BE. SUULIIN YED HEDEN SONINRSORUUD DAN IIM L YUM BICHDEG BOLJ..ENE ODOO YU BOLJ BNAAA
2013-08-29
Jilo:
Hulgaich.kkkkk ger bul n bas hulgaichiin hamsaatan kkkk
2013-08-29
iron:
nasaar ni shorond hataa
2013-08-29
зочин:
БАЛТКА хочит ЯАСИЙМ БЭ????
2013-08-29
zochin:
mania gants 2 ovoo uildveruudiin neg shu dee... iim bolgohod ene hunii huvi nemer ih l baisan baih daa... Ug n mani hun BatUul baatartai ih l holbootoi hun dee yagaa um bol doo...Uul novshirch dee... ih mungu ch hun alna daa
2013-08-29
teree:
SHoovdor ch ih bayajsan nohor dee.Eronhii noyabo Haranchimeg bas yalgaagui olon jil eronhii hiisen ulaanbaatart cement zardag hed heden gazar bii sain shalga hulgaichuudiig
2013-08-29