Улаанбаатарт 21 хэм дулаан байна

img

Өнөөдөр Улаанбаатарт багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. 20-22 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 7 градус дулаан, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. Баруун зүгийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 градус, Алтайн өвөр говиор 27-32 хэм, баруун зүгийн нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна. Сарын сүүлийн өдрүүдэд бороо хур татарч, өдөртөө дулаарна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ