
Британийн парламент сөрөг санал өгснөөр Америк гол холбоотонгүй дайнд оролцох нь тодорхой боллоо. Гишүүдийн 272 нь дэмжиж, 285 нь дайн байлдааныг дэмжээгүй байна. Тус улсын ерөнхий сайд Дэвид Кэмерон Британийн парламент хоёрдмол утгагүйгээр Сирид дайн байлдааны үйл ажиллагаа явуулахыг дэмжсэнгүй гэжээ. Энэ бол парламентын анхны санал хураалт байсан бөгөөд дэмжсэн санал авсан ч дахин нэг санал хураалт явуулах ёстой байсан юм.
Их Британийн Батлан хамгаалахын сайд Филип Хэммонд Би-Би-Си-д өгсөн ярилцлагадаа Сирид АНУ-ын холбоотойн болж орохгүй хэмээн хэлсэн байна. Лейбор намын лидерийн нэг Эд Милибенд Сирид Иракт хийсэн шиг алдааг давтах ёсгүй гэжээ. Тэрбээр НҮБ-ын шинжээчдэд ажлаа дуусгаж дүгнэлт гаргахыг ч уриалсан байна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ