
“Оюутолгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд Монгол Улсыг төлөөлж байгаа эрхэмүүд бол П.Цагаан, Н.Багабанди, Ч.Ганболд нар. Тэгвэл тэдний нэг болох П.Цагаан ТУЗ-ийн гишүүнээсээ татгалзаж байгаа гэнэ. Тэрээр "Би өнөөдөртөө багтаагаад ТУЗ-өөс чөлөөлөгдөх өргөдлөө өгөх бодолтой байна” хэмээн хэвлэлд ярилцлага өгчээ. Улмаар “Оюутолгой төслийн дараагийн үе шат эхэлж байгаа учраас шинэ хүн эхнээс нь хариуцаад явах нь зөв” гэж ярьсан байна.
П.Цагаан нь 2010 оны 6 дугаар сард Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдож байсан юм. Ер нь “Оюутолгой” ХХК-ийн Монголын талыг төлөөлсөн гурван гишүүн өндөр цалин хангамж эдэлдэг байж "Монгол Улсын төлөө зүтгэхгүй байна", “Монголын төлөө ажиллаад байна уу, Рио тинто” компанийн төлөө ажиллаад байна уу" хэмээн олон нийт сануулдаг байсан. Тиймээс ч тэднийг огцруулах нь гэсэн асуудал үе үе яригддаг байсан юм. Өнгөрсөн хоёрдугаар сард л гэхэд Н.Багабандийг чөлөөлөх нь гэдэг асуудал хүчтэй яригдаж байгаад намжиж байсан удаатай.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ