
"Гацуурт"-ын Л.Чинбатын нийслэлийн өмчит газарт хууль бусаар барьж байгаа барилгыг Хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр 14.00 цагт өөрийн биеэр очиж үзэхээр болжээ. Л.Чинбат нь Сүхбаатар дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр буюу МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны ард байрлах нийтийн эзэмшлийн талбайд хоёр жилийн өмнөөс хууль бус барилгын ажлаа эхлүүлсэн гэдэг.
Уг барилгаас болж тэр орчинд иргэд эрүүл аюулгүй орчин амьдрах наад захын эрхээ эдэлж чадахгүй байна хэмээн тус хорооны оршин суугчид байнга гомдол мэдүүлдэг байсан юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ