
Хэрвээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс хориг арга хэмжээ гарахгүй бол Сирид дайтахаас НАТО-гийн 12 орон татгалзлаа гэж Оросын ИТАР-ТАСС-ын Брюссель дэх сурвалжлагч мэдээлжээ.
Сирид цэрэг дайны үйл ажиллагаа явуулах нь тааварлашгүй үр дагавартай бөгөөд өнөөгийн сөрөг хүчин улс орноо хэвийн болгоход асар урт хугацаа шаардана гэж эх сурвалж хэлсэн байна.
Харин АНУ-ын ерөнхийлөгчийн шийдвэр өнөөдөр дэлхий дахины анхааралд байна. Түүний өмнө өмнөх ерөнхийлөгчийнхөө Ирак, Афганистанд явуулсан алдааг давтах, хүмүүнлэгийн аргаар шийдвэрлэх гэсэн сонголт үлдээд байгаа юм.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ