Хагас болон бүтэн өнчин хүүхдүүд хичээлдээ орж байна

img

Хүүхдийн Сургалт Хүмүүжлийн Тусгай Төвд амьдардаг эцэг эхийн хараа хяналтаас гарсан гэр оронгүй хүнд нөхцөлд амьдарч байгаа хагас болон бүтэн өнчин 4-21 насны хүүхдүүд өнөөдөр 2013-2014 оны хичээлийн жилийн нээлтээ хийж байна. Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолборын хичээлийн жилийн нээлтэд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс гадна НЗДТГ-ын албаны хүмүүс оролцож байна.

Дашрамд дуулгахад, нийслэлийн хэмжээнд хагас болон бүтэн өнчин 4-21 насны 170 гаруй хүүхэд залуучууд байдаг аж. Амьдралын баталгаажих төвшин доогуур, хагас болон бүтэн өнчин тэдгээр хүүхдэд сурах бичгийг 40 хувийн хөнгөлттэй хэрэглүүлэх юм байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ