Зусланд хууль зөрчсөн 4052 газар олголт хийгджээ

img

“Ойн сан бүхий газарт ойн аж ахуй эрхлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байгуулахыг хориглоно” хэмээн “Ойн тухай хууль”-д заасан байдаг. Тэгвэл өнөөдөр мөнгөтэй нэгэнд энэ хууль эсрэгээрээ үйлчилж байна.

.

Тодруулбал зуслангийн газрууд ихээр төвлөрсөн Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдэд Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн шалтгалт хийсэн талаар бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл энэ шалтгалтаар ойн болон усны сан газарт барилга байшин барьсан, хашаа татсан 4052 зөрчил илэрсэн юм. Эдгээрийн дийлэнх нь газар эзэмших гэрчилгээтэй байжээ. Тодруулбал хуулийг уландаа гишгэсэн төрийн албан хаагчид эрх мэдлээ хэтрүүлж энэ их газрыг компани аж ахуй нэгжүүдэд олгожээ. Үүний заримаас дурдвал Сүхбаатар дүүргийн Засаг дарга энэ оны 2 дугаар сарын 7-ны өдөр 51 тоот захирамж гарган Б.Ганзориг гэгч иргэнд “Ойн тухай” болон “Усны тухай” хуулийг зөрчин Хандгайтын аманд газар олгожээ.

Мөн Чингэлтэй дүүргийн Халзангийн давааны энгэрт буюу Гүнтэд “108 суврага”ХХК 29.9 га газарт блокон хашаа босгожээ. Энэ нь Гүнтийн уулын оройг тэр чигээр нь хашин газар олголт хийсэн гэсэн үг. Энэ газрыг чөлөөлүүлэх талаар Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газраас шүүхэд хандсан ч удаа дараа ялагдал хүлээжээ. Учир нь хууль хяналтын байгууллагууд иргэдийн өмч гэдэг утгаар нь хараад байгаль орчинд тэр нь ямар сөрөг нөлөө үзүүлж байгааг огт хайхардаггүй байна.

Үүгээр ч барахгүй Шадивлангийн аманд ойн санд хүрэх боломжгүй болтол нь үргэлжилсэн хашаа татаж, хашаандаа сул нохой тавьжээ. Энэ нь байгаль хамгаалагчийг цааш нэвтрэх боломжгүй болгосон бөгөөд энэ байдал нь зарим хууль бус мод бэлтгэгчдэд таатай нөхцлийг бүрдүүлдэг байна. Муугаар бодоход дээрх газруудын ойн санд түймэр гарлаа гэхэд онцгойгийн машин нэвтрэх ямар ч боломжгүй аж.

Мөн Сүхбаатар дүүргийн Бага баянд “Ноён бэрс”ХХК мөн л байгаль сүйтгэж, 9 айлын орон сууц барьж байна. Тэгвэл Санзайн аманд “Тод хөгжил”ХХК их хэмжээний мод огтолж, ойн санг сүйтгэн блокон хашаа босгожээ. Энэ мэтчилэн Хандгайтын богинын ам, Бэлхийн дээд эх, Сандангийн ам гээд тоочоод байвал дуусахааргүй олон газарт хууль зөрчин, байгаль орчин нөхөн сэргээгдэхгүйгээр сүйтгэгдсээр байна. Үүнийг нь харьяа дүүргийн Засаг дарга, Өмч, газрын харилцааны албаныхан улам өөгшүүлж, мөнгөтэй нэгэнд газар олгосоор байгаа нь харамсалтай.

Нийслэлийн Засаг даргын захирамж гарган зуслангийн зориулалтаар нэмж газар олгохгүй, хууль зөрчсөн албан тушаалтнуудтай хатуу хариуцлага тооцож, хууль зөрчин газар авсан аж ахуй нэгж, иргэдийн газрыг өмчлүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ нь Засаг даргын 2010 оны 360 дугаар захирамж шиг зөвхөн цаасан дээр бүү үлдээсэй гэж найдъя.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

íÿìàà:
ÀÒÃ-èèíõààí ãàçðûí àëáàíû íºõä¿¿äèèã øàëãàõ öàã íü áîëñîí þì áèø¿¿
2013-09-02
Demjigch:
Ganzorig gedeg hun ni handgaitiin amnii ene gazriin mod but bugdiig evdeed aimaar dur zuragtai bolgoson bna lee yagaad ene saikhan baigaliig evdeed darga nar ni zuvshuurul ugdug yam boloo ? Bas gazraasaa zaraad naimaa hiigeed bna
2013-08-30
Demjigch:
Duraaraa aashildagaa zogsooj durem juramtai baimaariin arai denduu dor burnee duraaraa avirladag
2013-08-30
sanaa zovnigch:
Гачууртын Шар Хоолойн аманд голын сав газар хүмүүс маш ихээр хашаа барьж буусан байна. зарим нь гол эрэг дээр жорлонгоо ухаад барьчихсан байсан.тэнд хяналт байна уу ер нь
2013-08-30
Санал:
эдгээр хууль зөрчсөн газрыг өмчлүүлэлгүй, харин эзэмшлийнх нь татварыг маш өндөр тогтоох хэрэгтэй. сүүлдээ өөрсдөө өөрийнхөө хөрөнгөөр байшингаа буулгахаар болтол нь татвар, торгуулийг жил бүр ноогдуулах эдийн засгийн арга хэмжээг авах нь зүйтэй.
2013-08-30
demjij bna eh delhiige hairlya:
ene zubuu uursduu 1 ch mod tarihgui bj baigal delhii suitgeh n mash buruu
2013-08-30
иргэн:
Зөвшөөрөл өгсөн нөхдийг хатуу цээрлүүлж, зөвшөөрөлгүй барилга барьсан нөхдийн барилгыг нурааж, нөхөн төлбөр тооцуулах хэрэгтэй
2013-08-30
rrrrrr:
buulda
2013-08-30
иргэн:
Санзайн амны Тод Хөгжлийн баллаж байгаа газрыг харсан, арай ч дээ гэмээр байна лээ. Шуналтай гэхэд дэндчихсэн, бүтэн уулыг модтой нь хашсан байсан
2013-08-30