Өнөөдөр 30.000 мянган залууст зориулсан шоу болно
30.000 мянган залууст зориулсан FREEDOM шоу тоглолт өнөөдөр 21 цагт Төв Цэнгэлдэх хүрээлэнд болно. Хичээлийн шинэ жил эхэлж байгаа энэ цаг үед оюутан залуучуудын нэгдсэн цугларалт болгож “G sounds production” -аас санаачлан энэ намрын хамгийн анхны “FREEDOM”шоу тоглолтыг энэ сарын 30-нд 21:00-н цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд ганцхан удаа зохион байгуулж байна.
Өнөөдрийн байдлаар 18.000 гаруй оюутан залуучууд билетээ авч, нэрсээ бүртгүүлэн нэгдсэн цугларалтандаа нэгдэхээр болжээ. 30.000 мянган залууст зориулсан уг шоунд Рок поп, Хип хоп, Амьд хөгжмийн шилдэг хамтлагууд урилгаар оролцох бөгөөд монголын шилдэг DJ нар мөн урилгаар оролцож гайхалтай бүтээлүүдээ эгшиглүүлэх гэнэ.
Шоу тоглолтын тасалбар 10.000 мянган төгрөгөөр худалдаалагдах ба билетийг Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн тасалбар борлуулах цэг, Нi Fi records-н бүх салбаруудаар зарж байгаа юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ