Хаяг байрлуулах журам санаачлав
Байгууллага аж ахуй нэгжийн дүр төрх, нүүр царай нь хаяг байдаг. Харин Нийслэл Улаанбаатар хотод хаяг, хаягийн байгууламж байрлуулахад ямар нэгэн эрхзүйн орчин байхгүйн улмаас байгууллага аж ахуйн нэгжүүд өөрийн загвар дизайнаар янз бүрийн хэлбэр хийц бүхий хаягийг хийн байрлуулж байгаа нь хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байна.
Тиймээс Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас олон нийтийн эрх ашиг, хэрэгцээг үндэслэн “Нийслэлийн нутаг дэвсгэрт хуулийн этгээдийн хаяг, хаягийн байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ын төслийг анхлан боловсруулан гаргажээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ