Оюутнуудыг БЗХӨ-ний үзлэг шинжилгээнд хамруулна
Манай улсад хүсээгүй жирэмслэл, үр хөндөлт, БЗХӨ зэрэг асуудал сүүлийн жилүүдэд их яригдах болжээ. Тэгвэл дээрх асуудал орсон иргэдийн ихэнх нь оюутнууд байдаг аж. Иймд эрүүл мэндийн сайдын санаачлагаар жил бүрийн есдүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон тэмдэглэж байхаар боллоо. Сарын аяны нээлт ирэх сарын 6-нд Чингисийн талбай дээр болох юм байна.
Аяны хүрээнд эмэгтэйчүүдийн эмч нар их сургуулиуд дээр очиж оюутан залуустай уулзан лекц, ярилцлагыг зохион байгуулах аж. Мөн үзлэг шинжилгээнд ч хамруулж, хүсээгүй жирэмслэлтээс өөрийгөө хэрхэн хамгаалж, үр хөндүүлэхгүй байх мэдээлэл өгөх аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ