Венецийн анхны шагналыг Уильям Фридкин хүртэв

img

  Венецийн 70 дахь удаагийн олон улсын кино наадмын анхны шагналыг АНУ-ын нэрт найруулагч Уильям Фридкин хүртлээ. Тэрбээр “Алтан арслан” шагналыг кино урлагт оруулсан хувь нэмрийнхээ төлөө хүртэж байгаа юм. Найруулагч анхны уран бүтээлээ  мюзиклээс эхэлсэн. Гол дүрд нь дуучин Шер тоглож байв. Түүний урын санд 30 гаруй кино байдаг юм. Найруулагчийн “Алуурчин Жо” 2011 онд Венецийн наадамд өрсөлдөж байв. Хэвлэлийн бага хурал дээр найруулагч зөвхөн кино урлагийн тухай бус Сирид өрнөж байгаа улстөрийн байдлыг хөндөж “АНУ бусдыг сүрдүүлэхэд би ичдэг. Нэгдсэн улс бол дэлхийн цагдаа биш. Бид Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хэзээ ч ингэж хэт хазайж үзээгүй” гэжээ. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ