Франк Рибери шилдэг тоглогч боллоо

img

Мюнхены “Бавари”-ийн хагас хамгаалагч Франк Рибери Европын 2012/2013 улирлын шилдэг тоглогч болжээ. Энэхүү цолыг Европын хөлбөмбөгийн холбооноос олгодог юм. Шагналыг Монакод аваргуудын лигийн группын оноолт сугалааны дараа гардуулна.

Шилдэг хөлбөмбөгчнийг Европын шилдэг спортын сэтгүүлчдийн санал асуулгаар шалгаруулдаг уламжлалтай.

Франц хөлбөмбөгчин Рибери өнгөрсөн улиралд Германы аварга, цомын аварга, аваргуудын лигийн аварга болсон юм.  Тэрбээр Германы аваргын тэмцээний 27 тэмцээнд оролцож 10 гоол оруулжээ. Шилдэг тоглогчид Аргентины Лионель Месси, Португалийн Криштиану Роналду нар өрсөлдсөн байна.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Yes yes:
Ribery avsan ni tun zuv
2013-08-30
tPatriot:
Yostoi medremjtei, zov taktiktai toglogchdoo...
2013-08-30