Г.Бямбасүрэн: Бид “Орхон худалдааны төв”-ийн эзэмшигч нь мөн

img

Баянгол дүүргийн тавдугаар хороонд байрлах “Орхон” худалдааны төвийн хэсэг түрээслэгч өнгөрөгч мягмар гаригт хэвлэлийн хурал зарлаж, худалдааны төвийн удирдлагууд нь түрээсийн үнээ нэмэх гээд байна хэмээн мэдээлж байсан. Тэд хэлэхдээ худалдааны төвд засвар хийх нэрийдлээр хэд хоног хааж байгаад түрээсийнхээ үнийг шалтгаангүйгээр нэмэх гэж байна хэмээж байсан. Харин уг асуудалд тус захын удирдлага болон зарим түрээслэгч нарын зүгээс арай өөр байр суурьтай байгаагаа өчигдөр илэрхийлсэн юм. Энэ асуудлаар тус худалдааны төвийн гүйцэтгэх захирал Г.Бямбасүрэнтэй уулзаж ярилцлаа.

а

-Орхон худалдааны төвтэй холбоотой үүсээд байгаа маргааны талаар эхлээд тайлбарлаач. Хэзээ юунаас эхэлсэн маргаан юм бэ?

-Орхон худалдааны төвийг 2004 онд ашиглалтад оруулан үүнээс хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа ба “Батсервис” компани 100 хувь өөрийн хөрөнгөөр барьсан. Орхон худалдааны төв нь 916 мКв талбайд нийт 72 түрээслэгчийг ажлын байраар хангаж, энэ сарын 15-ний өдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж ирсэн юм.

х

Анх худалдааны төв барих газрыг эзэмшигч нь болох Монголын Холхивч нум сумын спортын холбооны  /МХНСХ/ дарга Д.Агваантай гэрээ хийж, тохиролцсоны дүнд  тус захыг босгосон.  Гэрээ ёсоор худалдааны төв  баригдсаны дараа Д.Агваанд 40 ткв талбай олгохоор болсон ч худалдааны төв ашиглалтад орох үед гэрээнд заасан хэмжээнээс давуулан 108 мкв газар түүний мэдэлд очсон. Гэтэл сүүлдээ худалдааны төвийн газар минийх хэмээн  дарамталж, бичиг баримт хүртэл хуурамчаар гаргуулсан байсан.

а

Тиймээс бид 2004 оны дөрөвдүгээр сард Баянгол дүүргийн шүүхэд хандсанаар энэхүү шүүхийн маргаан эхэлж, ес дэх жилийн нүүр үзэж байна. энэ хооронд магш орлон шүүхийн шийдвэр итогтоол гарч байсан. 2009 онд маргааныг эцэслэн Орхон худалдааны төвийн өмчлөгч нь “Батсервис ХХК мөн” гэж албан ёсоор тогтоож өгсөн. Ингэхдээ мөн газрын асуудбылг давхар шийдэж өгсөн. “Вилмар” компани нь энэ Орхон худалдааны төвийн барилгыг нүүлгэх, газар чөлөөлүүлэх ямар ч эрхгүй хуулийн этгээд гэдгийг ч тогтооёсон. Ингэж явсаар газрын асуудал эцэслэн тодорхой шийдэгдэхгүй бйасаар 2012 оны 12 дугаар сард Захиргааны хэргийн шүүхийн 212 дугаар тогтоол гарч энэ Орхон худалдааны төвийэн газрын асмуудалыг бүзрэн эцэслэн шийдвэрлэж өгсөн. Одоо асуудал ямар шатад яваа гэхээр Нийслэлийн газрын алба бүрэни эрхийнхээ хэмжээнд Орхон худалдааны төвийн газрыг биздэнд хууль ёсны дагуу эзэмшүүллэх  үйл ажиллагаа явагдаж байгаа.

а

-Түрээслэгчид хоёр хуваагдчихаад байгаа гэсэн. Ямар шалтгаанаар ингэж хуваагдах болов?

-Нийт түрээслэгчид дотроос есөн хүн түрээслэгчдийн түр холбоо гэдгийг байгуулсан.  Учир нь 2013 оны гуравдугаар сарын 1-ний УИХ-аөас баталсан Тамхины тухай хууль батлагдсантай холбоотойгоор манай төвд тамхи худалдаалахыг хориглосон. Үүнтэй холбоотойгоор Захиргааны зүгээс арга хэмжээ авч тамхи зарахгүй бахыг сануулж, хурал зөвлөгөөн хийсэн юм. Энэ есөн хүний дунд тамхи худалдан борлуулж байсан бүх хүмүүс явж байгаа. Тэд тамхи худалдаалах эрхээ хаалгахгүй гэж “Орхон худалдааны төв”-ийн захиргаатай зөрчилдсөн. Дээрээс газрын маргаантай байсан Д.Агваан гэгчийн турхиралтад ороод нийтдээ 17-18 түрээслэгч л бидний талаар буруу ташаа мэдээллийг хэвлэлийнхэнд өгөөд яваад байна. Тэр ч бүү хэл захиргаанаас явуулж буй “Тамхины тухай хууль”-тай холбогдуулан авсан арга хэмжээ зөв гэж хэлсэн түрээслэгчдийг бууны нохой  гэж нэрлэдэг гэж сонссон.

а

-Танайхыг түрээсийн үнээ үндэслэлгүйгээр нэмсэн талаар зарим түрээслэгч яриад байгаа шүү дээ. Хэчнээн хувиар ямар үндэслэлээр нэмсэн юм бэ?

-Бид 2010 онд түрээслэгчидтэйгээ хуралдаад түрээсийн үнээ нэмэх талаар ярилцсан ч тодорхой шийдэлд хүрээгүй.  Манай нэг ам.мкв талбайн түрээсийн үнэ 40 мянган төгрөг байсан. Үүнийг 69 мянга болгосныг зарим түрээслэгч эсэргүүцээд байгаа. Гэхдээ манай түрээсийн үнэ  зах зээлийн үнээс маш доогуур байгаа. Гадуур нэг ам.мкв талбайн түрээсийн үнэ 100-200 мянган төгрөг байгаа шүү дээ. Бид түрээсийн үнээ нэмэх талаар ярилцаж байх үед хэл ам гарсан, тэгээд ч одоогоор манай худалдааны төв ажиллаагүй байгаа учраас үнээ нэмээд түрээслэгчдээс авсан зүйл алга.

а

-Танай түрээслэгчид таны талаар гомдол гаргасанд та ямар тайлбар хийх вэ?

-Худалдааны төвдөө засвар хийхээр энэ сарын 16-наас ирэх есдүгээр сарын 15-ныг дуустал гэж ажиллахгүй гэсэн зар тавьсан байгаа. Гэтэл бидний эсрэг яриа гаргаад байгаа 17-18 хүн лангуугаа суллаж, талбайгаа чөлөөлж өгөхгүй байна. Бид засварын ажлаараа шалны плитагаа солих гэтэл тэднээс болж засварын ажил зогсчихоод байна. Тэр хүмүүсийн гомдол гэж юу байхав дээ. Д.Агвааны үгээр л тэгж яваа юм. Тэдэнд ингэж хэл ам хийж явах үндэслэл байхгүй.

а

-Түрээслэгчид чинь БГД-ийн цагдаа дээр гомдол гаргачихсан байгаа гэсэн?

-Тэр одоо хуулийн дагуу л шийдэгдэх байлгүй дээ. Тэд ямар асуудлаар гомдол гаргасныг мэдэхгүй байна.

а

 -Таныг Д.Агваан гэдэг хүний газрыг хууль бусаар авсан талаар л зарим түрээслэгчил яриад байгаа шүү дээ?

-Хууль бусаар авсан юм ерөөсөө ч байхгүй. Д.Агваан гэдэг хүн чинь өөрөө тийм юм яриад хууль бус захирамж, шүүхийн тогтоол авч яваад байгаа тийм л асуудал болоод байгаа. байна. Үүнийг шат шатны шүүхийн тогтоолууд батална.

ах

-Д.Агваан 2004 оноос тасралтгүй хөөцөлдсөөр байгаад одоо таниас газраа  авахаар болсон гээд байгаа. Тэгээд таныг бас авлига гэж бодно уу, хандив гэж бодно уу гээд түрээслэгчдээсээ мөнгө нэхдэг гэж яриад байгаа?

-2004 онд харин манайх нэхэмжлэл гаргаад тэр хүнийг шүүхэд татсан юм. Энэ маргаан чинь явсаар байгаад 2010 онд эцэслэн шийдвэрлэгдээд, уг нь дууссан байтал энэ хүн нэг талаас гарч ирээд юу ч яриад байгаа юм. Гомдол гаргаад байгаа хэдэн түрээслэгчид хуучин энэ Д.Агваан гэдэг хүнтэй “Хөх бүрд” гэдэг зах байхад наад хэдэн н.Алиманцэцэг, н.Оюунцэцэг гэсэн тэргүүтэй хүмүүс контейнэр түрээслүүлдэг байсан юм. Тэр хэдэн хүмүүстэйгээ нийлчихээд буруу зүрүү ойлголт өгөөд л бидний эсрэг турхирах үйл ажиллагаа явуулаад, хэдэн түрээслэгч нарыг ч хооронд нь эвдрэлцүүлээд ийм л асуудал болгоод байгаа юм. Хэвлэлээр яриад байгаа шиг тийм дарамталсан дарамтлуулсан асуудал байхгүй.

а

-Д.Агваан гэдэг хүнтэй тохиролцоонд хүрч болдоггүй юм уу?                            

-Бид анх тохиролцсон гэрээндээ хүрсэн. Харин Д.Агваан тохиролцоондоо хүрсэнгүй. “Орхон худалдааны төв”-ийг барьсаны дараа Д.Агваанд конторын зориулалтай 108 мкв талбайгаа  Монгол Улсын дээд шүүхийн 508 тоот тогтоолын дагуу хүлээлгэн өгсөн. Д.Агваан уг талбайд тавилгаа оруулж, тохижуулаад Монголын Холхивч нум сумын спортын холбооны байр болгон ашиглаж байгаа. Тэгсэн мөртлөө цөөн хэдэн түрээслэгч нарыг уруу татан бидний эсрэг үйл ажиллагаа явуулаад байна.

а

 -Цаашдаа ямар арга хэмжээ авъя гэж бодож байна.

-Цаашдаа мэдээж бид үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Учир нь “Орхон худалдааны төв”-ийн эзэмшигч нь мөн гэж тогтоогдсон, газрын асуудал эцэслэн шийдэгдсэн. Тиймээс эрх мэдлийнхээ хүрээнд холбогдох байгууллагууд нь үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ээ дээ энэ авгай нөхөр 2 маш муу хүмүүс дээ Хохирсон гомдсон олон л хүн бий дээ
2025-02-07
Танил чинь::
буруу замаар олсон мөнгө чинь хоол биш хор болж ходоодонд орондоо бузар яаа минь
2013-09-03
өө за за:
со д ширээний хүүхэн байсан чинь монголд захижал, чадах юмаа
2013-09-02
hohi chine:
ta nariis turees avaagui bhad turuulj gomdol meduuleed oorsdoo hohirdoo gej hohi chine ha ha ha ha
2013-08-31
tanil:
huue huuchnii tanil huuhen bhiin ene ch estoi aihtar huuhen dee biee uneldeg bsiin durtai huuhendee mongonoos bolj yachij magadgui
2013-08-31
Zochin:
TUREESEE TOLOOD MOROOROO BAIVAL BNA BIZ. CHADAHGUI BOL GUDAMJINDAA LAAZAA OSHIGLOOD YAVJ BAI L DAA. ENE HUDALDAANII TOVUUD CHINI MUU NERTEI BOLOHOOS BISH OLON HUNII AMIDRALIIG BATALGAAJUULJ. TSAANI OLON AILIIG TEJEEJ BGAA SHUU. BOLOHGUI BOL ORHONIIHON UIL AJILGAANIIHAA CHIGLELIIG OORCHILOOD NAAD HEDEN DAVARTSAN GARUUDAA GUDAMJIND GARGACHIH. UL HODLOH HORONGO BGAA YUM CHINI YU CH HIISEN BOLNO SH DEE
2013-08-31
Zochin:
Gereegee l sain hiihgyi bol hymyys baliar shyydee yadyygaaraa ih dalimdyylnadaa.
2013-08-31
Doshtansultanbek:
Энэ үах чинь Агвааных ч биш энэ Бямбасүрэнгийнх ч биш шал өөр хүний өмч байгаа юм аа. Энэ хоёр хоёулаа ингэж будилуулж байгаад жинхэнэ өмчлөгчөөс нь энэ газар, худалдааны төвийг хуваагаад авчих санаатай л ингээд байгаа хэрэг. Тиймээс энэ 2 хүн хоёулаа хуурамч бичиг баримттай. Харин жинхэнэ бичиг баримт нь Бямбасүрэнд байхгүй.
2013-08-31
gaihav.:
ene cometuud yagad neg com oos bichsen neg huni oor nereer bichsen bnda. hayaguud n yagad neg hayag golduu bgan. ene zahin asudal nadaa hamaguilde gehde. neg dor bdag olon com oos bichsen yum uu. ?????????
2013-08-31
zochin:
chinii buruu zamaar olson mongo negel odor hor bolno doo hvniii gazar deer basingaa barsan yum bol zalaacheee
2013-08-31
zochin:
naadah avgaa chin tvreeslegchdiig moljij shunal n shulam boltson avgaa yumaa negel odor n nvgel nvdeerchin garadaaa ene avgaan yariltslagaar bol oooroo enhiin tagtaa shig yarsan bna
2013-08-31
zochin:
hunees handiv ug gej daramtalj 1500000t avchihaad 1jil ch iim tiim yum nehehgui gej helehgui bayrlalaa ch gehgui unen aimaar hun bilee.
2013-08-30
zochin:
ur huuhed chini nugliig chini uurehvii gej aidaggui yum bh da.olon joohon huuhedtei sht.yamarch argaar hamaagui mungu l olohiig boddog aimaar emegtei.
2013-08-30
ard tumnii neg:
Baldand:Ter tureeslegch nar garaad oor tureslegch nar orson ch gelee naad zah jin hog boloh baih.Daraagiin tureeslegch nar unetei tureesnii languund orloo gehed yumaa medehgui mash uneteil zarna ene humuus shig yumaa boonii hyamd uneer ogoh hun ch oldohgui.Tegeh yum bol ard tumnii amidral hetsuudne shuudee joohon ireiduutei yum bodoj bijildee.Barag l ih zahiin uneer l yumaa zardag.
2013-08-30
Naiz:
Batjargal naa ya-aasaa salaaj!!!
2013-08-30
Сайн хүн:
Яамар зальтан гэхээрээ хууль дүрэм журмыг 10 жил зөрчдөг байнаа. Ийм хэрэгтэнг нэн даруй барьж устгах хэрэгтэй.
2013-08-30
Зочин:
Ээ дээ энэ авгай нөхөр 2 маш муу хүмүүс дээ Хохирсон гомдсон олон л хүн бий дээ
tureeslegch:
haha bidniig yaj deerelhej bsanaa ene yarihguildee aimar hun yum bgan.Bid olon jil daramtluulsan odoo uuniig etsesleheer shiidlee.hun yu gj ene gazar hunii gazar bi huuli busaar awsiin gj helhewdee ooriinhoo zow bolgoj l helne shuu de. hel am hiih zondoo undesleltei bolood l bid ingej gomdol gargaj bga.Ter olon tureeslegchid sanaa neg bga hudlaa 17,18 hun gd blgu.hurdan shiidweree gargaj buuj ogdoo.
2013-08-30
Xaxaxa:
Ene awgai zaxiral ymu xaxaxa nalaixiin ya baina shde
2013-08-30
Sainaa:
Tvreeslegchidee daramtaldag bainga tvreesee nemdeg xvnii gazar luiwardsan xogiin awgaiene bol
2013-08-30
Танил:
Бямбасүрэн, Батжаргалын 3 дахь эхнэр залуу гэр бүл гадаадад амьдраад гэчихжээ. Хүний нөхөр булаана, газар булаана, мөнгө булаана муу шулам
2013-08-30
XXXX:
Onoodor bid 3taliin zowshildson hurald suulaa.Gewch "Батсервис"ХХК: 1.Gazriin ezemshiliin bichig bhgui 2.Ul hodloh horongiin gerchilgee bhgui 3.Ajliin bairnii dugnelt gesen bichgeer l uil ajillagaagaa yawuulj bsniig onoodriin ene hurlaar l medlee. Jich:Bayn Gol Duurgiin Uildwer hudaldaanii heltes yaj ajildagaa haruulj bn. Jishee ni:Neg irgen tuts ajillulla gehed gazriin bichig, ul hodloh horongiin gerchilgee, ajliin bairnii dugnelt gj mergejliin hyanaltaas awdag btal ene heltes ni yamarch gazriin bicheggui humuusd yamar jurmaar uil ajillagaa yawuuldag bichig ogdog bnaa.Tegheer БГД-iin mergejliin hyanalt yamar uil ajillagatai we gedgee haruulj bn.
2013-08-30
Bayar:
Орхон захын захирал Бямбасүрэн нь 1 цагийн өмнө ШӨХТГ түрээслэгчдийн хуралд ороод үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ болон газрын гэрчилгээ байхгүй булай болж байгаад гарч ирлээ. Тийм л газар нь мөн юм бол газрын гэрчилгээ авилгадаж авахгээд бараагүй биЗдээ!
2013-08-30
Mongo:
2004 onoos hoish luivar hiisen orchin ueiin luivarchin Byambasuren udahgyu shorongiin hadaas bolnoo!
2013-08-30
Түрээслэгч:
Худалдааны төвийн захирал Бямбасүрэн нь түрээслэгч нараасаа их хэмжээний мөнгө дарамтлан албадаж авсан. Манай зах өвөл хүйтэн. Дулаан гээд байх юм байхгүй. Түрээслэгчдээсээ тогны мөнгийг түрээсээс гадна авдаг. Бямбасүрэн үхэхдээ үхэр буугаа тавьж байндаа. ХөөРхий Минь
2013-08-30
zochin:
handiv nereer yamarch barimt ugulgui 1500000-aas deesh mungiig tureeslegch naraas zail gej daramtalj bgaad avsan ni unen shu.ter ih mungunuus tatvar tuluugui bh.tatvariin alba shalgah heregtei.
2013-08-30
Zochin:
Luiwarchin awgai xudal yarj xulixdaxaa bolio tvreeslegch naraa bainga daramtaldag shdee olon xvn gomdooson oodloxgvi chi
2013-08-30
baldan:
ezen ni yumaa medej ereg ni usaa hashdag yumaa tureesiin gereenii zaalt zurchsun baachkanuudiig huuguud garga araas ni uchnuun tureeslegchid garaad l irne shal utgagui humuusiin heruuld uursduu guij orood baidag bol iluu huugduj garhiin tsondon hohi ni
2013-08-30
tsahilgaan,dulaan,us geh metchilen bugd nemegdej bhad tyreesiin tolbor nemegduulj taarna.toroos ene asuudald oroltsoj bgaa hymyys oor shiideh asuudal uls orond ih bhad ter ajlaa hiigeed yavmaar daa.
2013-08-30
Зочин:
ямар ичдэггүй худалч авгай вэ. чи надаас түрээсийн мөнгө 200-500 мянган төгрөг жил бүр нэмж авсан биз дээ. Бас түрээслэгч нараас хандив нэрээр -500-5000000 хүртэл төгрөг дарамталж дээрэмдэж жил бүр авсан шдээ тэр чинь одоо шалгагдаж байгаа
2013-08-30
kkkk:
hunii gazar deer ym barih hestuu ym daa
2013-08-30
dddd:
Tureesiin gereegee tsutsalchihgui yudaa
2013-08-30