
Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар Н.Ганболд Австрийн Лаксенбург хотод төвтэй Авлигын эсрэг олон улсын академид саяхан зочилж, тус академийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Мартин Кроитнертэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Тэргүүн комиссар Н.Ганболд авлигатай тэмцэхэд өнөө үед тулгарч буй аливаа асуудлыг шийдвэрлэхэд тус академийн хувь нэмэр чухал болохыг онцлоод цаашид тус байгууллагатай идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Гүйцэтгэх нарийн бичгийн дарга М.Кроитнер өөрийн академийн үйл ажиллагаа, ойрын ирээдүйн ажлаа дэлгэрэнгүй танилцуулсны дээр Бангкок хотноо 12 дугаар сард болох
Авлигын эсрэг олон улсын академийн оролцогч талуудын 2 дугаар чуулга уулзалтад Тэргүүн комиссар Н.Ганболдыг оролцохыг урив.
Уулзалтын төгсгөлд АТГ-ын дарга Н.Ганболд, Авлигын эсрэг олон улсын академийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга М.Кроитнер нар хамтын ажиллагаа хөгжүүлэх харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурав. Энэхүү уулзалт, санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр Монгол Улсаас Австри Улсад суугаа Элчин сайд Г.Батжаргал байлцлаа хэмээн
ГХЯ-наас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ