“Инвест Монголиа-2013” бага хурал болно

img

Монгол Улсад гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх зорилготой “Инвест Монголиа-2013” бага хурал ирэх сарын 2-3-ны өдрүүдэд Чингис хаан зочид буудалд болно.

Уг бага хурал нь долоо дахь удаагаа болж байгаа бөгөөд ерөнхий зохион байгуулагчаар хөрөнгө оруулагч зуучлалын “Фронтиер” компани ажиллаж байгаа юм. Тус хуралд Элчин сайдын яам, брокер диллерийн компаниуд, хөрөнгө оруулагч нар болон манай улсын Засгийн газрын төлөөлөл зэрэг нийт 300 гаруй хүн оролцох юм байна. Хуралд оролцогчид монгол орны эдийн засгийн өнөөгийн байдал болон байгаль орчин, хөдөө аж ахуйн асуудлаар санал солилцох аж.

Б.Будхүү

СЭТГЭГДЭЛ БИЧИХ