Хийлээ цанаар солино

img

  Нэрт хийлчин Ванесса Мэй Сочигийн олимпт оролцох талаар мэдээлэл олон хүний анхаарлыг татаж байна. Таиландыг төлөөлөх бүсгүй Оросын шигшээгийн тамирчидтай хамт уулын цанын бэлтгэл хийж байгаа аж. Ванесса Мэй Австрали, Шинэ Зеландын дэлхийн аваргын нээлттэй тэмцээнд оролцохоор мөн л Оросын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж байгаа юм. Тэрбээр 57 дугаартай бэлтгэл хийж байна. Хийлчин Олон улсын цанын холбооны (FIS) ивээл дор  оролцох аж. Ванесса FIS-ийн ивээлээр таван тэмцээнд хүч үзэж байж олимпт оролцох эрх авах ёстой.   Бүсгүй хийлээ цанаар сольж байгаа бөгөөд дэлхийн түүхэнд ийм тохиолдол гарч байсангүй. Тэрбээр олимпт хоёр зайд өрсөлдөхөөр бэлтгэл хийж байна. Ванесса Мэй “Миний бүх амьдралын тэмүүлэл бол хөгжим. Харин миний бүх амьдралын хобби бол уулын цана” гэжээ. Сочигийн олимп 2014 оны хоёрдугаар сарын 7-ноос 23-ны хооронд үргэлжлэх юм. Д.Од    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ