Л.Чинбат: Хүмүүс мөнгөтэй хүнийг дарамталж амьдардаг болсон байна

img

Сүхбаатар дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр буюу МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны ард байрлах нийтийн эзэмшлийн талбайд "Гацуурт" компани хоёр жилийн өмнөөс барилгын ажлаа эхлүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр нийслэлийн удирдлагууд тус барилгатай танилцсан юм. Энэ үеэр “Гацуурт” компанийн захирал Л.Чинбатаас дараахи тодруулгыг авлаа.

-Танай компанийн барьж буй уг барилгыг “зөвшөөрөлгүй” гэх тодотгол байнга дагадаг. Энэ асуудалд та өөрийн байр сууриа илэрхийлж болох уу?

-Бид энэ барилгыг ямар нэг зөвшөөрөлгүй бариагүй гэдгээ удаа дараа мэдэгдэж байгаа. Хотын дарга Э.Бат-Үүл зөвшөөрөлтэй гэдгийг мэдэж байгаа. Уг барилгын асуудал хоёр ч хотын даргыг дамжин яригдаж байна. Зөвшөөрөлгүй гэх асуудлыг энэ хавийн оршин суугчдын зүгээс гаргаад байгаа.

-Оршин суугчид яагаад ийм асуудал гаргах болов. Та бүхэн эндэхийн оршин суугчидтай уулзаж, ярилцаж үзсэн үү?

-Тэдний толгойг угааж байгаа хүмүүс цаана нь байгаа гэдэгт итгэлтэй байна. Бид оршин суугчидтай уулзах хүсэлт удаа дараа гаргаж байсан. Тэр үед нь эдгээр хүмүүс ирж уулзаагүйгээр барахгүй барилгын зөвшөөрлийг үзье ч гэж ирээгүй шүү дээ. 12 гаруй жил баригдаж байгаа энэ барилгаас болж би хотын захиргаан дээр хэд хэдэн удаа дуудагдсан.

Өмнөх хотын даргын үед 10 гаруй байгууллагын төлөөлөл сууж байгаад энэ барилгыг барих нь зөв, оршин суугчдын эрх ашгийн төлөө барилга барих ёстой гэж шаардсан. Уг шаардлагын дагуу хуучны нэг давхар байшинг буулгаж, ард талын байрны хонгилд байсан бойлерийг манай барилгын доор суулгасан. Учир нь тэд “энэ хавийн оршин суугчдын дулааныг бид хангаж чадахгүй байна. Танай байрны хонгилд бойлерийг нь шилжүүлье” гэсэн. Энэ асуудлаар хотын захиргаатай удаа дараа хуралдаж, бойлерийн энд хийсэн. Хотын захиргаанаас манай барих орон сууцны 70 метр квдрат талбайд узель тавихаар шийдвэрлэж тохирсон юм. Гэтэл одоо эндэхийн оршин суугчид хонгилд байгаа бойлерийг гарга хэмээн буцаагаад шүүхдээд байгаа. Бид уг нь өнгөрсөн өвөл эндэхийн 50 гаруй өрхийг дулаанаар хангасан шүү дээ.

Ер нь хүмүүс мөнгөтэй хүнийг дарамталж амьдардаг болсон байна. Тэд мөнгөний төлөө л удаа дараа биднийг шүүхэд өгч байгаа. Тэдэнд өөр ямар ч зорилго байхгүй.

-Танай барилга барьсан уг газрыг Нийслэлийн өмчийн мэдлийн газар гээд байгаа. Энэ үнэн үү?

-Үгүй. 2001 онд одоогийн УИХ-ын дарга З.Энхболдыг Төрийн өмчийн хорооны дарга байхад дуудлага худалдаагаар авч байсан.

-Тухайн үед хэдэн төгрөгөөр худалдаж авсан юм бэ?

-Тэр үед гурван газар дуудлагаар орж байсан. Энэ газрыг бид 55 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Бүх зөвшөөрөл, газрын гэрчилгээ нь байгаа.

-Газрын зөвшөөрлөө хэзээ авсан бэ?

-Анх энэ газар чинь 3000 ам метр талбайтай байсан. Хэдийгээр газраа 2001 онд дуудлага худалдаагаар авсан ч, 2007 он хүртэл газрын зөвшөөрлөө аваагүй байсан. Гэтэл одоо 432 ам метр талбайд л 14 давхар барилгаа бариад байна. Биднийг газрын зөвшөөрлөө хөөцөлдөөд явж байх 2001-2007 оны  хооронд манай газар дээр Олон улс судлалын дээд сургууль барилгаа барьчихсан. Бид тухайн үед шүүхэд хандья гэхээр газрын гэрчилгээ маань гараагүй байсан. Магадгүй эндэхийн оршин суугчдыг Олон улс судлалын дээд сургуулийн удирдлагууд турхирч, тэдний явуулгаар ийм асуудал үүсээд байж магадгүй.

-Газрын зөвшөөрлийн цаана авлига байдаг гэдэг?

-Ганц зөвшөөрөл авахад хэцүү байдаг. Үүний цаана хүнд суртал, авлига, дарамт шахалт нуугдаж байдаг нь үнэн. Манай барилгын хувьд зөвшөөрөлтэй. Зөвхөн уг барилгын доор газан бойлер ашиглалтад орсон байна гэх үндэслэлээр Захиргааны хэргийн шүүхээс барилгын ажлыг түр зогсоосон. Тэгээд шүүх хурлыг нь хийлгэе гэхээр өөрсдөө хуралдаа оролцдоггүй. Үнэндээ энэ барилгын доор ямар ч газан бойлер байхгүй. Үүнийг шүүхийнхэн ч мэдэж байгаа. Манай компанийн барьж буй энэ барилгаас болж Төрийн албанаас 10 гаруй хүн ажлаасаа халагдсан.

-Яагаад?

-Тэд дээд шатны байгууллагадаа “энэ барилгын доор газан бойлер байхгүй” гэж үнэнг нь хэлэхээр “Чи Л.Чинбатаас авилгал авсан байна” гээд ажлаас нь халчихдаг. Сүүлдээ хотын захиргааныхан манайхтай холбоотой асуудал дээр зугатаадаг болчихсон. Хэнд ч хандсан “Танайх хэл амтай. Болъё” гэдэг. Эсвэл асуудалд маань дөрөөлж мөнгө авах гэж шантаажилдаг. Үүнээс болж манай компани бүхэл бүтэн 12 жил хохирч байна. Уг нь үе үеийн Засгийн газар бизнесийн дарамтыг арилгаж олон арван зөвшөөрлийг багасгана гэж ярьдаг ч үр дүн багатай байна.

-Хэрэв шүүхийн шийдвэрээр барилгаа нураа гэвэл нураалгахад бэлэн үү?

-Үгүй. Миний энэ орон сууцны барилга чанарын өндөр түвшинд баригдаж байгаа. Ганц зөвшөөрлийн асуудлаас болж, их хэмжээний хөрөнгө мөнгө, энэ олон хүний хүч хөдөлмөр, хүсэл мөрөөдлийг баллах гэж үү. Би арван жил ноцолдож байж арай гэж барилга барих гэж байна. Тийм их саад бэрхшээл давж, цаг хугацаа алдсан юм шүү. Таны нүдэн дээр өчнөөн жилийн чинь хөдөлмөрийг нураавал яах уу.

Б.Цэрэндэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mgl mafia:
odoo manai baychuud unen tomorch hoorondoo morgolddog bolson bnda suuliin ueiin uil ayvdluudig bugdii ni bod tgd mgld mafi bhgui gej heled uz
2013-09-07
anha:
Hogiin luivarchin busdiin yumiig deeremdej uurin bolgochiod. Turiin albaniihniig munguur zodoj ajlaa amjuuldag chini hudlaa yu. Gazriin albaar duuren chinii buuninohoinud busdin yumiig deremdhed chini tuslaad suuj bdag bj. Hevleler ariuhan amitan tsarailj gene
2013-09-01
Яг үнэн хэлжээ:
Өнөөгийн Монголын бодит байдлыг яг үнэнээр нь хэлсэн байна. Дарга даамлуудаасаа авахуулаад энгийн иргэд нь хүртэл ажил хийх гэж байгаа нэгнийгээ дарамталж байна. Дээрээс нь утгагүй улс төржилт нэмэгдэхээр Монголд хэн бизнес хийж өөрийгөө зовоохыг хүсэх вэ дээ.
2013-08-31
зочин:
Юунд ь бухимдаад байгаа юм бэ??Мнөгтзй болсноо л зарлаж байна?Иймэрхүү будлиан өөрөө ч,нам нь ч хийсээр мэлзсээр ирсэн.Харин мөнгөтэй болсноо л зарлах аргыг ЭНХтүвшнээс сурсанаа л хийж байна?? Хүнээс нуух гэж ,ард түмэн гэж хөөрхийлж нугачин дарж,нэгийг нь нөгөөгөөр ньидүүлж сурсан нам шүү дээ....
2013-08-31
zojin:
shuuhees shiidver garaad nuraa gesen bol olon yarihgvi nuraaa. zuwshuurelgvi barilga barij hvnii ami nas hunuuj baigaga yu gj tailbarlahiin muu byalduuch novsh
2013-08-31
Ajil:
Ur zeel tavij ajiliin br beldeh ch demii yum bilgee.humuus ikh davruu huvia hi heesen zantai gertee zugeer suugaad yaduugaa medreed shun baival taarna
2013-08-31
SGerelee:
Tur zasag alsiin haraatai bodlogoor hiij buteej baigaagaa demjih shaardlagatai. Harin hiij buteej bgaa ni ene geed hunii amidrah ayulgui baih erhiig zurchij bolohgui. buh zuil huuli yoesnii baival l asuudalgui shuu dee
2013-08-31
unsnigcn:
chinbat mongold huuli baihgui gej yridag hundee.ajilcnidaa tsalingaar daramtalaad l.buruu davarcn bgaa hundee
2013-08-31
Boliyo...:
Цадаж ханадагүй луварчин гуай Та тэр дарамтлаад байгаа иргэдээ Нэр ус хаягтай нь шүүх,цагдаад хэлж арга хэмжээ аваач.. Тийм хүмүүс байхгүй шүү дээ. Худлаа битгий жирийн ядарсан иргэд рүү дайраач. Таны бузар аргаар хөрөнгөжсөн бузар хөрөнгө мөнгөнөөс хэн ГОРЬДОЖ, хэн АВДАГ юм бэ? БОЛЬЁО ОО.. БУЗАР ЛУЙВАРЧИН гуай.
2013-08-31
1111:
Худлаа хуцаад байхаар хүмүүсмйнхээ цалинг тогтмол өгч сураач хүн мөлжигчээ
2013-08-31
ЛУЙВАРЧИН:
Энэ ЛУЙВАРЧИН ЦАДАЖ ХАНАДАГГҮЙ ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН БАЙГАА юм. ХУУЛЬ ШҮҮХИЙГ УЛАНДАА ГИШГЭСЭН МАН-д баахан мөнгө төгрөг цацаж, луйвар хийсэн новш. ТҮҮНИЙГЭЭ ГЭМГҮЙ ХҮН БОЛЖ ЖИРИЙН ИРГЭД РҮҮ ЧИХЭЖ ШУДАРГА ХҮН БОЛОХ ГЭЭД БАЙГАА юм байдаа... Шал ХУДЛАА... ЭНЭНИЙ ЛУЙВАРЫН БУЗАР МӨНГӨ ХӨРӨНГӨНӨӨС ЖИРИЙН ИРГЭД ЮУ гэж ГОРЬДДОГ юм бэ...
2013-08-31
BUGD LUIVAR:
MUNGUU SHUDRAGA BUSAAR OLSON UCHRAAS DARAMTLUULAH YUMTAI BAIGAA YUM.GAZRIIN NAIMAACHIN GACHUURTIIN CHINBAT DAVARCHIHAJ.MUNHBAYAR MONGOLIIN GANTS UNCHIN HUUHDUUDIIG ASRAH GAZRIIN GAZRAAS DEEREMDEJ 15 DAVHAR BAIR BARIULDAG HUN GEDGIIG MONGOLCHUUD ANZAARDAGGUI.TERNII 55 SAYAR CHINBATAD GAZAR UGSEN NI EHNEESEE LUIVAR GEDEG NI TODORHOI L BAINA.UGEH YOSGUI GAZAR BAINA,55 SAYA MUNGU BISH.BI H BAS 55 SAYAR HOTIIN TUVD TOM BAISHIN AVAH GAZAR AVMAAR L BAINA.
2013-08-31
Zailaasai ene Chinbat:
Chinbat zailaasai har teneg novsh.
2013-08-30
буруу гар:
Баярын баруун гар.өөдтэй хүн биш.гацууртын алтыг гадныханд зарсан.буруу баяжсан
2013-08-30
zochin:
ene hun ikhiig hiij buteej baigaa. Hiij baigaa ajild ni nemer boldoggui yuma gehed nermees bolohgui baikh heregtei.
2013-08-30
ganaa:
za novsh chinbatiin bas neg luivar biz uuriigee ertuntsud bhgui bayan gej yarvaisan yum
2013-08-30
merj:
ulaanbaatar hotiin irged bugd ajilgui zalhuu bolson zasagaas mungu avsaar sursan teren shigee bodood bhgui batuul dr ni songuuliin shou hiigeed irgedees asuuna barina geed darin deer gal nemeed bgaa uchir biznes hiij ch bolohoo baisan eniig hotiin udirdlagauud zasaj zahiramjaa gargamaar yum aa
2013-08-30
zochin:
chinbat mash unen zuil yarisan baina.shudraga yos manai ulsad uilchilehgui baina
2013-08-30
зочин:
Аж ахуйн үйл ажиллагаа явуулж олон хүн ажлын байраар хангаж байгаагаа ад үздэг асуудал байгаа шүү. Төр ямар их дарамттай байдгыг ажил хийдэг нь мэдэж тэжээлэгдэг нь мэддэггүй юм билээ. Ер цаг үед нь шуурхай арга хэмжээ авдаггүйгээс хүн хөлс хөрөнгө мөнгө асар их үрэгдэж байгаа шүү. Уг нь хэдэн хүн байртай болж байвал зүгээр л юмсандаа
2013-08-30
Irgen:
Шуух нураа гэвэл нураахгуй гэнээ. Шуух цагдаагаас илуу том толгойлж Ул тоомсорлож байгаам бишуу. Эсвэл баян хун л тэгэх естоймуу
2013-08-30
unshigch:
Одоо харин эрх мэдэлтний биш иргэдийн үгийг сонсож байж хийж байя гээд байгаа, Энэ барилгын хувьд бол их л хэцүү явж ирсэн юм байна гэж бодогдлоо, мэдээллийг тэнцвэртэй болгох үүднээс энэ сурвалжлагч тэр гомдол эсэргүүцэл гаргаад байгаа талын үгийг бас авах байж дэ. Манайхан бас дэндүү загнаж байвал яах уу, бас иргэд нь ингээд байгаамаа гээд бизнесээ хохироож болмооргүй, Юун төлөө тэр мэргэжлийн хяналт энэ тэр байдаг билээ, үнэхээр иргэд хохирохоор байгаа эсэх, эсвэл энэ компани хохирохоор байна уу шалгаж болохгүй юу
2013-08-30
unen shu:
bussines hiihed darga daamluu hets uu.ardchilal geed l baidag haana bna vee. buh ym erx medeltnuudiin sanaagar l yvj bnahsdeee
2013-08-30