Эмэгтэйчүүд гэмт хэрэгт холбогдох нь ихэсчээ

img

Нийслэлийн цагдаагийн газар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллээр ойрын үед гарч байгаа гэмт хэрэг, түүний илрүүлэлт, хичээлийн шинэ жилийн үеийн гэмт хэргийн талаар мэдээлсэн юм.

Нийслэлийн хэмжээнд 2013 оны эхний 07 дугаар сард 8920 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1547 хэргээр буюу 21.0 хувиар өссөн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийг дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдээр авч үзэхээр, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс 629 хэрэг буюу 7.0 хувь нь,  цагдаагийн хоёрдугаар хэлтэс 865 хэрэг буюу 9.7 хувь нь

Баянзүрх дүүрэг дэх

цагдаагийн нэгдүгээр хэлтэс 1183 хэрэг буюу 13.2 хувь нь цагдаагийн хоёрдугаар хэлтэс 860 хэрэг буюу 9.6 хувь нь

Сүхбаатар дүүрэг дэх

цагдаагийн нэгдүгээр хэлтэс 1001 хэрэг буюу 11.2 хувь нь цагдаагийн хоёрдугаар хэлтэс 466 хэрэг буюу 5.2 хувь нь

Сонгинохайрхан дүүрэг дэх

цагдаагийн нэгдүгээр хэлтэс 810 хэрэг буюу 9.0 хувь нь цагдаагийн хоёрдугаар хэлтэс 741 хэрэг буюу 8.3 хувь нь

Хан-уул дүүрэг дэх

цагдаагийн нэгдүгээр хэлтэс 400 хэрэг буюу 4.4 хувь нь цагдаагийн хоёрдугаар хэлтэс 331 хэрэг буюу 3.7 хувь нь

Чингэлтэй дүүрэг дэх

цагдаагийн нэгдүгээр хэлтэс 736 хэрэг буюу 8.2 хувь нь цагдаагийн хоёрдугаар хэлтэс 509 хэрэг буюу 5.7 хувь нь

Багануур дүүргийн цагдаагийн хэлтэс 180 хэрэг буюу 2.0 хувь нь

Багахангай дүүргийн цагдаагийн хэлтэс 16 хэрэг буюу 0.1 хувь нь

Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс 193 хэрэг буюу 2.1 хувь нь тус тус бүртгэгдсэн байна.

Гэмт хэргийн илрүүлэлт Нийслэлийн хэмжээнд 52.9 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 3.7 пунктээр буурсан ба хүнд, онц хүнд гэмт хэргийн илрүүлэлт 13.8 пунктээр өссөн байна.

Тодорхой зарим төрлийн гэмт хэргийн өсөлт, бууралтаар авч үзвэл:

Ойн тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг -57.5

Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг -38.4

Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, зохион байгуулах -36.3

Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг -22.6

Авто тээврийн хулгайн гэмт хэрэг -12.0

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын зөрчих хэрэг -0.1 хувиар тус тус буурсан байна.

Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэг 50.6

Бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэг 44.5

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 44.4

Халаасны хулгайн гэмт хэрэг 84.1

Малын хулгайн гэмт хэрэг 28.5

Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг 24.9

Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг 22.9

Хүчиндэх гэмт хэрэг 22.9

Бусдын бие махбодид гэмтэл учруулах гэмт хзрэг 15.2 Танхайрах гэмт хэрэг 7.0 хувиар тус тус өссөн байна.

Гэмт хэргийг 896 буюу 10.0 хувийг бүлэглэн, 1215 буюу 13.6 хувийг эмэгтэй хүн, 345 буюу 3.8 хувийг хүүхэд оролцсон байна.

Нийт гэмт хэргийн 1693 буюу 22.6 хувийг согтуугаар үйлдэгдсэн хэрэг эзэлж байна.

Гэмт хэрэгт 6826 хүн сэжигтнээр тооцогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үеэс 9.2 хувиар өсч, нийт шалгагдсан хүний 17.1 хувийг эмэгтэй хүн эзэлж байгаа нь өмнөх оныхоос 10.9 хувиар өсч  5.4 хувийг хүүхэд эзэлж байгаа нь өмнөх оныхоос 10.7 хувиар буурсан байна. Гэмт хэрэг үйлдэгчдийн дийлэнх хувь нь буюу 54.2 хувийг тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс эзэлж байна.

Нийт бүртгэгдсэн гэмт хэргийг байршлаар нь авч үзвэл:

Гэр, орон сууцанд 2566 гэмт хэрэг, гудамж талбайд 2339 гэмт хэрэг, олон нийтийн газарт 1512 гэмт хэрэг, нийтийн тээвэрт 109 гэмт хэрэг, бусад газарт 698 гэмт хэрэг тус тус бүртгдсэн байна. Гэмт хэргийн улмаас 8570 иргэн хохирсоны 43.0 хувь эмэгтэй хүн эзэлж байна. Гэмт хэргийг улмаас 285 хүн нас барж, 3148 хүн гэмтсэн байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

solongos kino sh dee:
uviagui,eree tseergui duruudiig duuraigaad sedel avaad bn shuu dee. huuhnuudee uhaalag baigaarai daa
2013-08-31