Үнэмлэх нь хэвлэгдэхгүй байгаа нь жолооны сургуультай холбоотой гэв

img

  Сүүлийн үед жолооны үнэмлэх хэвлэгдэхгүй байна гэсэн хэл ам байнга гарах болсон. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Замын цагдаагийн газар/ЗЦГ/-аас мэдээлэл хийлээ. 12 дугаар сарын 25-наас эхлээд өнөөдрийг хүртэл жолооны үнэмлэхийг тасралтгүй хэвлэж байгаа. Өдөрт дунджаар 200-300 ширхэг үнэмлэх хэвлэж байгаа бөгөөд өнгөрсөн 8 сарын хугацаанд нийтдээ 130 гаруй жолооны үнэмлэхийг хэвлэн гаргасан байна. Энэ сарын нэгэн гэхэд хэвлэгдэхээр хуримтлагдсан жолооны үнэмлэхийг бүгдийг нь хэвлэж дуусчээ. Иймээс одоо жолооны сургуулиудас жолооны үнэмлэх шинээр авах иргэдийн материалыг ЗЦГ-т ирүүлсэн л бол 3 хоногийн дотор хэвлэн гаргаж байгаа аж. Иймээс шинээр жолооны үнэмлэхээ авч чадалгүй  байгаа иргэд тухайн жолооны сургуульдаа хандах шаардлагатай гэлээ. Учир нь одоогийн байдлаар ЗЦГ-т 30 аж ахуй нэгж 300 гаруй хүний материалыг 3-8 сараар хоцроож ирүүлжээ. Тухайлбал Увс аймгийн Батлан хамгаалахын нийгэмлэгээс 6 сард төгссөн хүний материалыг энэ сард ЗЦГ-т ирүүлсэн байна. Мөн Улаанбаатар хотын “Сэржэ повра” жолооны сургууль 5 дугаар сарын 29-нд төгссөн хүний материалыг 8 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн байна.   Харин жолооны үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн иргэдийн тухайд үнэмлэх хэвлэх ажилд ихээхэн хүндрэл чирэгдэл учруулж байгааг ЗЦГ-ын дэд дарга М.Түмэнбаяр хэлж байв. Жилд дунджаар үнэмлэхээ үрэгдүүлсэн хэмээн 22000 үнэмлэхийг тус газар дахин хэвлэдэг аж. Түүнчлэн сүүлийн үед жолооч нар олон жолооны үнэмлэхтэй байх сонирхол ихэссэн гэнэ. Иймээс тус газраас удахгүй шинэ багажийг нэвтрүүлэх гэж байгаагаа мэдэгдлээ. Энэ багаж нь тухайн жолоочийн хамгийн сүүлийн үнэмлэхийг унших бөгөөд ингэснээр хүчингүй үнэмлэхийг ашиглах боломжгүй болох юм байна. Нэг жолооны үнэмлэхийг 12500 төгрөгөөр хэвлэдэг. Шинээр хэвлэгдэж буй жолооны үнэмлэхэнд далд чип байрлуулсан бөгөөд энэ нь механик гэмтэлд өртөхгүй давуу талтай аж. Мөн 64 GB багтаамжтай чип бүхий энэхүү үнэмлэхэд тухайн жолоочийн даатгал, зөрчлийн мэдээллийг агуулдаг байна. Өөрөөр хэлбэл шинэ жолооны үнэмлэх иргэний цахим үнэмлэхээс олон талаараа давуу талтай гэнэ. Мөн эмнэлгээс авсан эрүүл мэндийн хуудсыг үндэслэн цусны бүлгийг оруулдаг болжээ. А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkk:
2 sard tugssun vnemlehee awsan garjl bgn bnleeshd nere odo bol dalimduulaad joloonii kvrsvvd idej bgada luiwar boloh wii dee
2013-09-02
zochin:
uneher jolooni kursud hariutslagagui bga teged asuuhar zamiin tsagda ruga chihed uursduu uchnuun huni material uguhgui udaaj bga shu
2013-09-01
DARHAN:
MONGO UGAAH BOLOHOOROO HURDAN HIIDEG YAH BOLOHOOROO INGEED BGA YM BE BAS LUIVARCHID SHURGALCHIHSNUU AYA AYA
2013-08-31
BULTER:
SAIKHAN BULTERCH BNAA. hahahaha HAANA TER 64G-tai CHIP N bnaa. Zugeerl huvantsar card shuu dee. Medeelee unen zuv MEDEELEECHEE!!!!
2013-08-30
3rer:
Fuck you traffic police
2013-08-30