Гэмт хэргийн дуудлага нэмэгджээ

img

Нийслэлийн цагдаагийн байгууллага 2013 оны эхний 07 дугаар сарын байдлаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас нийт 38393 гомдол мэдээлэл шалгаснаас  23288 буюу 60.6 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 13004 буюу 33.8 хувь нь захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээлэл эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеэс 9360 нэгжээр буюу 32.2 хувиар өссөн байна.

Бүртгэгдсэн гомдол мэдээллийн дийлэнх хувийг дараах төрлийн дуудлага мэдээлэл эзэлж байна.

Үүнд: 26.2 хувь нь танхайрах, 23.9 хувь нь бусдын эд хөрөнгийг хулгайлах, 11.8 хувь нь бусдын бие махбодид гэмтэл учруулах, 2.9 хувь нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын, 2.9 хувь нь хүний амь нас хохирсон, 1.9 хувь нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, 5.8 хувь нь бусдын эд хөрөнгийг булаах, 0.8 хувь нь хүчиндэх, 0.1 хувь нь байгаль хамгаалах журмын эсрэг, 21.7 хувь нь бусад төрлийн гомдол мэдээлэл эзэлж байна.

Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 23288 бүртгэгдсэнээс 8757 буюу 37.6 хувьд эрүүгийн хэрэг үүсгэж, 14429 буюу 61.9 хувьд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргаснаас 14320 буюу 99.2 хувийг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр татгалзах саналтайгаар прокурорт хүргүүлж, 102-ийг нь нэгтгэн шалгасан байна.

Захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээлэл 13004 бүртгэгдсэнээс 4264 буюу 32.7 хувийг торгуулийн хуудсаар 4808 буюу 36.9 хувийг нийт төгрөгөөр тус тус торгож, 1664 буюу 12.8 хувийг баривчлах, 538 буюу 4.1 хувийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл тус тус ногдуулж 1723 буюу 13.2 хувийг нь зөрчлийг хянан шалгах ажиллагаа явуулж шийдвэрлэсэн байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ