Хатагтай нар 200 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэнэ
Мөнгөн хонхны жингэсэн дуутай есөн сарын 1- ний өдөр эрдэм номдоо шамдан суралцахаар сурагчийн дүрэмт хувцсаа өмсөж, цүнхээ үүрсэн олон мянган сурагчид энэ өдөр сургууль руугаа яардаг. Харин хүүхэд бүр цүнх, хичээлийн хэрэгсэл, сурагчийн шинэ дүрэмт хувцсаа бүрэн бэлтгэж хичээлдээ орж чадаж байгаа билүү? Өнөөдөр ийм боломж хүүхэд бүрт байхгүй байгаа. Тиймээс Олон улсын Хатагтай нарын нийгэмлэгээс хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг энэ өдөр 200 хүүхдийг баярлуулахаар болжээ.
а
Монгол улсын төлөө хөрөнгө босгож эмзэг бүлгийн хүүхэд, эмэгтэйчүүдэд тусладаг тус байгууллагаас энэ удаа Улаанбаатар хотын захын хорооллын 65, 117, 29-р сургуулийн хагас болон бүтэн өнчин 200 хүүхдэд цүнх болон хичээлийн хэрэгслийн дэмжлэг үзүүлэх юм байна. Хичээлийн хэрэгсэл, цүнх нь тусламж үнэхээр хэрэгтэй хүүхдүүдэд хүргэх ажлыг Монголын эмэгтэйчүүдийн сан хариуцан зохион байгуулж байгаа аж. Уг ажлыг ирэх есдүгээр сарын 2 нд доорхи хуваарийн дагуу зохион байгуулах юм байна.
ө
- Сонгино-Хайрхан дүүргийн 65-р сургууль дээр 11 цагт /60 хүүхдэд/
- Чингэлтэй дүүргийн 117-р сургууль дээр 13 цагт /60 хүүхдэд/
- Сүхбаатар дүүргийн 29-р сургууль дээр 15 цагт /80 хүүхдэд /
ө
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ