Боловсролын салбарын асуудлаар санал шүүмжлэл их иржээ

img

  Цэцэрлэгүүд хүүхэд нэмж бүртгэхгүй байна, сурагчдын дүрэмт хувцасны үнэ өндөр байна, их дээд сургуулиуд сургалтын төлбөрөө шалтгаангүй нэмлээ гэсэн гомдлыг иргэд “11 11 төв”-д олон ирүүлжээ. Эдгээр асуултад Боловсрол, шинжлэх ухааны яамнаастухай бүрт хариу өгсөн байна. Сургалтын төлбөрийн хэмжээг тухайн сургуулийн удирдах зөвлөлөөс тогтоодогучир санал хүсэлтээ сургуулийн захиргаанд гаргах хэрэгтэйг, сурагчийн дүрэмт хувцасны чанарын талаарх санал гомдлооборлуулалтын цэгт тэр дор нь гаргаж шийдвэрлүүлэх боломжтойг яамнаас зөвлөжээ. Өмдөнддотор оёх, хувцасны урт, өргөнөөс хасалт тайралт хийхгэх гэт бага хэмжээний засварыг эцэг эхийн хүсэлтээр сурагчийн дүрэмт хувцас борлуулж буй цэгүүдэд шуурхай хийж эхэлсэн байна. Шинэ хуулийн дагуу тооцож эхэлсэн нийгмийн даатгалын нөхөн төлөлтийг сар сард нь биш бөөнөөр төлөх зохицуулалт оруулах, дүүргүүдийн нийгмийн даатгалын ажилтнуудын ажлыг илүү шуурхай болгох зөв зохион байгуулалт шаардлагатай байна гэж иргэд саналаа хэлжээ. Энэ асуудлаар ажлын хэсэг гарган ажиллаж байгаагаа Нийгмийн даатгалын ерөнхий газраас хариу мэдээлсэн байна.   Жижиг, дунд үйлдвэрлэлийн төслийн мөнгө орж ирэхгүй удаад байна, хаана яагаад саатсаныг тодруулж өгөөч гэж зарим иргэн хандсан бол УИХ-ын намрын чуулганаар цалин тэтгэвэр нэмэх асуудлыг оруулж шийдвэрлүүлэх хэрэгтэй гэж зарим нь сануулжээ. Хот хөдөөгийн хаана ч эмнэлгийн байгууллагын үйлчилгээний чанар ахихгүй, хүнд суртал буурахгүй байна гэсэн гомдол тасрахгүй хэвээр байна. Баянхонгор аймгийн иргэн яаралтай түргэн тусламж дуудахад очиж чадахгүй, өөрсдөө алхаж ир гэх мэтээр чирэгдүүлсэн талаар орон нутгаас мэдээлж, энэ мэт асуудлыг холбогдох яаманд дуулгасан ч ажил нь сайжраагүй гэжээ.   Зам тавих нэрийдлээр бусад хэсгийг нь эвдэн сүйтгэж, үүнээс улбаалан халуун, хүйтэн ус олон хоногоор тасарч, ухсан нүх, засварын ажил нь ая тух, аюулгүй байдал алдагдуулж байна гэж нийслэлийн иргэд бухимджээ. Энэ байдлыг таслан зогсоож, оновчтой зохицуулалт хийхийг хотын удирдлагуудаас хүссэнийг НЗДТГ-аар дамжуулан холбогдох сүлжээ байгууллагуудад нь шилжүүлэн хариу өгчээ. Эдгээр болон цаг үеийн шинжтэй бусад асуудлаар өнгөрч буй долоо хоногт 1014 иргэн “11 11төв”-дхандсан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen hun:
Borluulaltiin tseg hasalt hiij ugj bga n hudalaa bas ch hun bolgon umsuj uzeh ymiig umsuulej uzuulehgvi shahaad bga ym chini hajuunaas n harj zogsson hunii huvid uur utsaar ih hurgemeer ym bolj bn huuhduud hutulsun etseg ehchuud ter uldveriih n shtan deer zogsoj huleej oichirloj bn borluulah tseg gej arai denduu orchin ugtaj bnaa unuudur huuhediihee huvtsasiig avah gej buun nerevtelee mun huvtsasand ih asuudal bnaa eregtei huuhediin huvtsas hurem umd ih muu chanargvi oydoltoi bas daawuuniih n huvid umsuj uzej bhad hog tsataad ih l ontsgvi materialtai bnaa yariad bval gomdoloh bolj butehgvi ym ih bna CXД-deer gehed umd n hurtel tsahilgaan bgvi zugeer neg zagbar bolgood oychihson erzeen bas uniin huvid bol arai unetei bnaa?
2013-08-31
одгийв:
Боловсролын сайд их амархан ажил юм бишүү. ЕБСургууль, дээд сургууль, ТМС, гэсэн хэдэн обьектттой Тэдгээрийн ажил ь хэвшчихсэн,багш нь хичээлээ заана, сурагчид сууна, Тэгээд гаднын заавраар тийм ч улсын сургалтын аргыг нэвтрүүлнэ гэж яриад семинар хийнэ.Бүдүүлэг миний ойлголтоор Гантөмөр сайд гайгүй амар чих халууцахгүй явж байгаа юм байна.
2013-08-31
irgen:
borluulaltiin tsegt hasalt hiij taaruul ugj bga gedeg n hudlaashde 1 ih sonin huwtsas 1-r angiin huuhdiinh n barag 70-aad mynga bolj bhad tom huuhdiinh n bol barag 200.000 bga ene bol dendvv unetei bolomjtoi 1n awah ch bolomj muutai olon huuhedtei ailuudad bol mash hund tusahaar l yum bale. huuhed gantshan hurem umd umsuud bolchihguishde..... dotooddoo uildwerlej bj dendvv unetei yum bale
2013-08-31
mongol:
said amiduu....bolovsroliin ym yuch hiihgui baigaa ....Oyutnii tolbor gej ail orhiin DARAMT urgeljilseer l ....
2013-08-30