
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Намьянжугийн гудамж дахь Сандэй плаза худалдааны төвд 22.20 цагийн орчимд гал гарчээ. Галын дуудлага 22 цаг 28 минутанд ирсэн бөгөөд унтраах ажил ид үргэлжилж байна. Тус худалдааны төвийн дээврийн хэсэгт эхэлж гал гарсан бөгөөд одоогоор тус худалдааны төвийг цагдаагийнхан бүрэн хамгаалтандаа авсан байгаа аж. Мэдээллийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэнэ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ