“Сандэй плаза”-д гарсан галыг унтраалаа
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Намьянжугийн гудамж дахь Сандэй плаза худалдааны төвд 22.20 цагийн орчимд гал гарсан талаар бид өмнө мэдээлсэн билээ.
g
Тус худалдааны төвд гарсан гал нь дээврийн хэсэгт гарсан бөгөөд 12.30 цагт бүрэн унтрааж, галын машинуудын зарим нь буцлаа. Галын шалтгаан нөхцлийг одоогоор тогтоогоогүй байна. Гэхдээ дээврийн хэсэгт гарсан гал дотогш нэвтэрсэн эсэхийг Онцгой байдлын аврагчид шалгаж байгаа гэнэ.
g
Тиймээс хоер гал унтраах машин, гал сөнөөгчдийн хамт тус төвийн гадаа хүлээж байна. Тус худалдааны төвийг цагдаагийнхан бүрэн хамгаалтандаа авсан хэвээр байна.
g
Харин замын хоёр талаар “Сандэй плаза” худалдааны төвийн түрээслэгчид олноороо цугласан байлаа. Хэдхэн хоногийн өмнө хажууханд нь байгаа Нарантуул захад гарсан галыг хүн бүхэн ярьж, бүх юм гайгүй өнгөрөөсэй хэмээн ярьцгааж байна. Тиймээс түрээслэгчид галынхан шалгалтаа бүрэн хийж, аюулгүй хэмээн цагдаагийнхан хамгаалалтаа буулгах хүртэл хүлээнэ хэмээн мэдэгдлээ.
g
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ