Төрсний гэрчилгээг монгол бичгээр бичдэг болжээ
Улсын бүртгэлийн ерөнхий газар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран төрсний болон гэрлэлтийн гэрчилгээг крилл болон Монгол бичгээр зэрэгцүүлэн бичилт хийж эхэлжээ. Үүнтэй холбогдуулан уйгаржин нэрийн толийг үүсгэж, програмын ажлыг бүрэн хийж дуусгаад байна.
Уг ажлыг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд анхлан нэвтрүүлж, крилл, монгол бичгээр бичсэн анхны төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ эзэндэд нь хүргэж эхэлжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ