“Taste of UB" өдөрлөг болж байна

img

Улаанбаатар хотод “Taste of UB" өдөрлөг Үндэсний Соёл амралтын хүрээлэнд өнөөдөр нээлтээ хийж байна. Олон улсын жишиг бүхий энэхүү амталгааний өдөрлөг хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Улаанбаатар хотын шилдэг 50-70 ресторан, бэйкери нар нэг дор цугларах аж.

Өдөрлөгийн үеэр аж ахуйн нэгжүүд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн болох хоол хүнс төдийгүй бусад улс үндэстний төрөл бүрийн хоол зууш, амттаныг багасгасан хэмжээтэйгээр бэлтгэн маш хямд үнээр иргэдэд үйлчлэх юм.

Дэлхийн томоохон хотуудад болдог “Taste of London”, “Taste of Chigago”, ”Taste of Atlanta” зэрэг үйл ажилагаатай ижил энэхүү өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм. Энэ нь хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх, нийслэл хотоо сурталчлах, зочлох үйлчилгээний түвшинг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Idsen Hun BNA uu her amttai bna
2013-09-01
Duuriaval duuraisan shig duuraigaach:
Mash hyamd une gene shu. goloo tsohison yumnuud ve. hezee iim amtalgaa unetei bolj bsin. ichij uhmeer hodoonii shine bayachuud shuu
2013-09-01
zochin:
Энэ шинэлэг ажлыг НЗДТГ-ын аялал жуулчлалын хэлтэс, Монголын тогооч нарын холбоо, нэг компани, Үндэсний соёл амралтын хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа юм билээ. Эдгээр байгууллагад баярласнаа илэрхийлье. Ер нь мэдээ тавихдаа зохион байгуулагч, санаачлагчдыг нь дурдаж байх нь зүйтэй шүү
2013-08-31