Утасгүй холбооны шинэ үе эхлүүлэхэд Солонгосчуудтай хамтран ажиллана

img

Монголын цахилгаан холбоо ХК-д хөрөнгө оруулалт хийх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Кореа телеком компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах асуудлыг хэлэлцэж, түүнд гарын үсэг зурах эрхийг Мэдээллийн технологи, шуудан, харилцааны газар болон Төрийн өмчийн хороонд олголоо.

Дараа үеийн утасгүй сүлжээ буюу 4G LTE технологи нэвтрүүлэх, Монголын зах зээлд утасгүй холбооны шинэ үе эхлүүлэхэд талууд санамж бичгийн хүрээнд хамтран ажиллана.

Төрийн өмчийн оролцоотой МЦХ ХК-ийн хувьцааны 40 хувийг Кореа телеком компани 1995 оноос эхлэн эзэмшин хамтран ажиллаж байгаа юм. Кореа телеком нь БНСУ-ын үүрэн болон суурин утасны хувийн өмчийн томоохон компани бөгөөд 4G LTE технологид суурилсан интернэтийн үйлчилгээг Солонгос улс даяар амжилттай нэвтрүүлсэн цорын ганц оператор аж.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tsohrol:
huts mongoliin tsahikgaan holboonii ajilchiddiin erh ashig gej alga
2013-08-31
zochin:
Солонгосууд хүрсэн, оролцсон бүхэн Хахууль-> Луйвар-> Эвдрэл-> Дампуурлаар төгсдөг хуультай.
2013-08-31
rrrr:
Solongoschuudaas hol baisan ni ulziitei. Gehdee ted manai darga nariig hudaldaj vasan
2013-08-31
Баабар:
Солонгосуудын авсан дэд бүтцийн тендэрүүд дампуураад байхад дахиж өгөөд байхаа болимоор юмаа. Чойр- Замын үүдийн замын тендэр 2 удаа,Булганы Уньтаас Хөвсгөлийн Тариалан хүртэлхи замын тендэр, Одоо Хөшгийн хөндийн нисэх буудлын ажил гээд олон газар ажил унагаагаад байна шдээ АЛТАНХУЯГ САЙД ООООО
2013-08-31