Нэг ч түрээслэгчийн бараа бүтээгдэхүүн галд хохироогүй гэв

img

Өчигдөр шөнө 22.30 цагт Шуурхай мэдээллийн төвд “Худалдааны төвд гал гарч байна” гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу гал унтраах гурван анги 22.40 цагт "Сандэй" худалдааны төвийн гал гарсан хэсэгт очиж, галыг амжилттай унтраажээ.  Энэ талаар өнөөдөр НОБГ-аас мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр тус худалдааны төвд  гарсан гал нь долдугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг хоёр цайны газарт гарсан гэдгийг онцлов. Тодруулбал, гал гарсны улмаас сэндвичин хавтангаар барьсан дээвэрийн хоёр хэсэгт гал гарч шатсан байна. Галын улмаас барилгын хэсэг газрын дээвэр шатсан ба доод давхрууд руу гал, утаа ороогүй гэнэ. Мөн нэг ч түрээслэгчийн бараа, бүтээгдэхүүн гал, утаанд өртөөгүй гэдгийг НОБГ-аас мэдээлэв. Гал гарсан шалтгааныг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид шалгаж байгаа аж. Өнөөдөр тус  худалдааны төв хэвийн ажиллаж байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Жжэнэ:
Энэ чинь харин Наранхуугийн эсрэг санаатай гал юм бишуу. Нэгийг шатаагаад гурав хоноод дараагийнх шатаах гэж оролдох тэнэг байх уу. МАН байраа оороо шатаадаг туршлагатай даа.
2013-09-02
zochin:
Tsaini gazar hohirogch bish ymu
2013-09-01
irgen D:
naranhuugiin yavuulga amjiltiig olooguin bizdee ashgui dee narankhuu hujaanariin gar hul bolj duusaj bn daa odoo buur irgedruugee halddag bolloo boliosoi
2013-09-01
qwerty:
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-08-31
Zochin:
Narantuul ingesen bol ali hedii haasan baigaa
2013-08-31
түрээслэгч:
Мөн нэг ч түрээслэгчийн бараа, бүтээгдэхүүн гал, утаанд өртөөгүй гэдгийг НОБГ-аас мэдээлэв. Цайны газар түрээслэгч биш юм уу?
2013-08-31