Эрдмийн их далайн аялал эхэллээ

img

  Өнөөдөр хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг есдүгээр сарын  1. Энэ өдөр хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр 08.00 цагаас орон даяар эхэлсэн бөгөөд ням гаригт тохиож байгаа тул нээлтийн ажиллагааг эхлүүлж, хоёр цагийн хичээл ороод тарлаа.  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уламжлал ёсоор “Хуулийн засаглал, хүүхдийн оролцоо” сэдвээр 10.00 цагаас орон даяар теле хичээлээ заав. Манай сурвалжлах баг нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн хичээлийн нээлтийг сонирхсон юм.  1956 оны 10-р сарын 20-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус сургууль 1988 оноос спортын гимнастикийн мэргэжлийн сургалттай 1-р анги, 1997 оноос математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги,   2003 оноос ЭМШУИС-тай хамтран байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай ахлах ангийг тус тус нээсэн аж. Энэ хичээлийн жилд тус сургуулийн нэгдүгээр ангид 176 зургаан настанууд элсэн орж, их далайд аялах юм байна. Ийнхүү өнөөдөр Монгол улсын өнцөг булан бүрт ээж, аавын энхрийхэн 54 мянга гаруй зургаан настнууд эрдмийн их далайд аялах аялалдаа гарлаа. Ухааны дээдыг хайрлах ачит багшаасаа эрдэм сурч, аав ээждээ ачлалтай, ард түмэндээ хүндлэлтэй, эх орондоо ихийг хийж бүтээсэн сайн хүн болоорой хэмээ сургуулийн алтан босгыг давж байгаа зургаан настанууддаа ерөөж байна.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Aav xun-d:
Saixan xeljee, minii MONGOL aguu shuu
2013-09-02
aav hun:
Ene delhiin hamgiin hoorhon huuhduud Mongol huuhduud, hersuu, chiireg, surhii dee manai huuhduud.
2013-09-02