Сургуулийн босгыг 54 мянган хүүхэд алхлаа

img

Өнөөдөр улс орон даяар ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиуд нээлтээ хийлээ. 2013-2014 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 504 мянга 233 сурагч суралцана. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 8110 хүүхдээр нэмэгдсэн тоо юм байна. Энэ хичээлийн жилд 1 дүгээр ангид зургаан настай 54641 бяцхан дүү нар маань шинээр элсэн суралцаж байна. Харин төрийн болон төрийн бус өмчийн нийт 99 их, дээд сургуульд 175591 оюутан суралцах юм.

Дашрамд дурьдахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр уламжлал ёсоор "Хуулийн засаглал, хүүхдийн оролцоо" сэдвээр теле хичээл заалаа. Теле хичээлийг 10.00-10.40 цагт улс орон даяар МҮОНТ-ээр шууд нэвтрүүлсэн.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
МОНГОЛД УДАХГҮЙ ХЭДЭН САЯ ХЯТАД ХҮҮХЭД ОРЖ ИРЖ МАНАЙ СУРГУУЛИАС ЗАЙЛ ХЭМЭЭН ХӨӨЖ БУЛААН АВАХ БАЙХ.
2013-09-01