Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна

img

Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, баруун болон төвийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи төв болон говийн нутгаар өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 градус, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн нутгаар 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. 22-24 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 градус дулаан, харьцангуй чийг 55 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ