“Мэргэжлийн аврагч”-ийг шалгаруулна

img

 

Онцгой байдлын албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах, үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх зэрэг олон ач холбогдолтой “Мэргэжлийн аврагч” тэмцээнийг энэ сарын 11-13-ны өдрүүдэд зохион явуулахаар болжээ. Тус тэмцээн Улаанбаатар хотоос гадна зүүн бүсийнх Дорнод аймагт, ховд бүс Дархан-Уул аймагт, төвийн бүс Архангай аймаг, баруун бүс Ховд аймагт Онцгой байдлын газар, хэлтсийн эрэн хайх, аврах ажиллагааны бэлтгэгдсэн сургалтын талбайд зохион байгуулагдах юм байна.

Тэмцээнд төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн албан хаагчид болон Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бэлтгэгдсэн томилгоот аврах бүлгүүд оролцох аж. “Мэргэжлийн аврагч” тэмцэээнд оролцох багийн тамирчид аврах ажлын дадлага туршлагатай, мэргэшсэн, аврах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжид тавигдах шаардлага, тэдгээрийн техник аюулгүй байдлыг бүрэн эзэмшсэн, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй байх ёстой юм байна.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ